ХУУЛЬЧДЫН БАЙР СУУРЬ: УИХ тарах нь зөв үү | News.MN

ХУУЛЬЧДЫН БАЙР СУУРЬ: УИХ тарах нь зөв үү

ХУУЛЬЧДЫН БАЙР СУУРЬ: УИХ тарах нь зөв үү

ХУУЛЬЧДЫН БАЙР СУУРЬ: УИХ тарах нь зөв үү

"Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ард нийтийн санал асуулгыг яагаад УИХ-ын сонгуультай давхар явуулж болохгүй вэ" гэсэн асуултад хуульчид болон улс төр судлаачийн өгсөн хариултыг хүргэж байна.


МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан: УИХ БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БАЙДАЛ ОГТ ҮҮСЭЭГҮЙ

Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын ээлжит бус сонгуультай хамтатгаж явуулах нь зохисгүй. Хэрэв УИХ-ын сонгуультай хамтад нь санал асуулгыг явуулбал, агуулгын гэхээсээ илүү одоогийн олонхын хийсэн өөрчлөлт гэдэг хандлагаар улс төрийн намууд үндсэн хуулийн өөрчлөлтийг шүүмжилж, улстөржилт явагдана. Гурван парламент дамжиж арай гэж гацаанаас гарсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж чадахгүй бол гарах үр дүн нь аль нэг нам, улстөрч гэхээсээ илүүтэй Монголчуудад бүгдэд нь хохиролтой. Хоёрдугаарт, УИХ тарах ямар ч эрхзүй үндэслэл алга. Ээлжит сонгууль болохоос хэдхэн сарын өмнө УИХ тарж, ээлжит бус сонгууль хийх ямар ч шаардлага алга. Мөн, УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж түүний гишүүдийн гуравны хоёроос дээших нь үзэж шийдсэн үед өөрөө тардаг. Өнөөдрийн байдлаар УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байдал огт үүсээгүй, харин ч өмнөх УИХ-ын бүрэлдэхүүнүүд шийдэж чадаагүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг эцэслээд иргэдээрээ батлуулахаар шийдвэрлэж чадлаа. УИХ-ын бүрэн эрхэд хамаардаг улсын төсвөө батлах, Ерөнхий сайдаа томилох асуудал хэвийн явж байгаа. Ерөнхий сайд ажлаа хийж байна, удахгүй төсвөө өргөн барьж, батална. Өөрөөр хэлбэл, УИХ тарах хууль зүйн үндэслэл бүрдээгүй. Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийнэ гэсэн амлалт өгч, иргэдээс 65 суудлын дэмжлэг авсан олонхийн бүлэг эхэлсэн ажлаа гүйцээх ёстой. Хэрвээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар, эсвэл гуравдугаар хэлэлцүүлгийг баталж чадах юм бол дараа нь дагаж гарах хуулиудаа маш сайн хийх ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүнг нийгэмд гаргахын тулд энэ суурь хуулийн өөрчлөлтийг дагаж гарах 30 гаруй хуулийг маш сайн боловсруулах ёстой. Энэ УИХ-д янз бүрийн нэр хоч зүүдэг боловч нуруутай гишүүн олон бий, тийм учраас энэ чухал нэмэлт, өөрчлөлт өдий зэрэгтэй явж гарч ирээд байна. Бүтэн гурван жил Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон дагалдах хуулиуд дээр асуудлаа ярьсан гишүүд байгаа. Тиймээс дагалдах чухал хуулиудыг ч мөн энэ их хурал баталж гаргаасай гэж иргэний хувьд хүсч байгаа. Учир нь, хуулиуддаа өөрчлөлтөө тусгаад зөв хэрэгжүүлж чадвал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үр дүнгээ өгнө.

Хуульч, Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг: ХАЖУУД СУУЖ БАЙГАА ХҮҮХЭД МААНЬ СОЛИГДЧИХВОЛ БИ ОНЦ СУРНА ГЭЖ БАЙГАА ХЭРЭГ 

Хажууд сууж байгаа хүүхэд маань солигдчихвол би онц сурна гэж байгаа хэрэг шүү дээ. Хажуудах нь зарим нэг гишүүний хувьд хэтэрхий дүрсгүй, үймүүлээд байдаг байж болох юм. Тэгээд нөгөө үймүүлээд байгаа хэддээ шаардлага тавьж чаддаггүй, аймхай. Хувийнхаа ажлыг бол доогуураа найгүй сайн хийнэ, улсынх болохоор нам гүм болчихдог. Тийм хүнээр өөрийгөө дахин төлөөлүүлнэ үү, үгүй юу гэдэг нь сонгогчийн мэдэх асуудал. Нөгөө талаас утаа, махны үнэ, ЖДҮ-чин гишүүдээ хамгаалаад байгаа, бас Ерөнхийлөгчөөс ирэх цохилтууд гэх мэт олон асуудлын нөлөөллөөр одоогийн Засгийн газрын нэр хүнд ирэх хавар иргэдийн дунд унах эрсдэлтэй, бараг унаж таарна. Энэ эрсдлийг тооцоод ЖДҮ-чдийн мөчир дээр тогтож байгаа Ерөнхий сайд У. Хүрэлсүх болон түүний Пи-Ар баг, магадгүй Ерөнхийлөгчийн зүгээс энэ санааг дэмжиж болно.

Хуульч Ж.Эрхэмбаатар: ХУУЛИЙГ БОДИТ БОЛГОХ ҮНДСЭН АЖЛААСАА ЭНЭ ПАРЛАМЕНТ ТАТГАЛЗАЖ БОЛОХГҮЙ

Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын ээлжит бус сонгуультай хамтад нь явуулах нь учир дутагдалтай. Улс төрийн сонгуулийн үед өрнөдөг хар Пи-Ар нь эргээд Үндсэн хуульд туссан зарим заалтыг бүдгэрүүлэх талтай. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн өөрчлөлт нь органик хуулиудаараа амилна. Гэтэл энэ парламент органик хуулиудаа хийхгүй тарчихвал дараагийн шинэ парламентын үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар зорилготой хийсэн, цаана нь ямар агуулга илэрхийлэгдсэн бэ гэдэг дээр маргаан үүснэ.  Хуулийг бодит болгох үндсэн ажлаасаа энэ парламент татгалзаж болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орсон хамгийн аюултай заалт болох "Ард түмэн стратегийн ордны дийлэнх өгөөжийг хүртэнэ" гэсэн заалт орсон. Гэтэл өгөөж гэдгийг зарим нам одоо хүртэл хувьцаа гэж тайлбарладаг. Өгөөж гэдгийг хувьцаа гэдэг утгаас нь салгаж органик хуульдаа тодорхой зохицуулах ёстой. Гэтэл дараагийн УИХ нь өгөөж гэдгийг хувьцаа гээд органик хуулиуддаа оруулчихвал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүн гарахгүй гэсэн үг. Иймээс энэ парламент эхлүүлсэн ажлаа дуусга гэдгийг шаардмаар байна.

Улс төр судлаач Э.Гэрэлт-Од: ШИНЭ НЭР ДЭВШИГЧИД СОНГОГЧДОД ТАНИГДАХААС НЬ ӨМНӨ СОНГУУЛИЙГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ХИЙХ ГЭСЭН ТАКТИК Ч БАЙХ МАГАДГҮЙ

Өнгөрсөн гурван жил хийж, хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрээ хангалтгүй гэж үзээд ирэх зургадугаар сард дүнгээ тавиулахаасаа өмнө ээлжит бус сонгууль хийе гэхийг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, улс төрийн намд итгэх иргэдийн хандлага буурсаар байвал 2020 оны сонгуулиар нам биш хувь хүнийг нь харах сонголт нэмэгдэнэ. Энэ тохиолдолд шинэ нэр дэвшигчид сонгогчдод танигдахаас нь өмнө сонгуулийг хугацаанаас нь өмнө хийх гэсэн тактик ч байхыг үгүйсгэхгүй. Энэ мэт маш олон хүчин зүйлээс хамаарах бодлогын сонголт явагдаж байгаа байх. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө хийх улс төрийн шийдэл байж болно. Гэхдээ нийгэм эдийн засаг, байгаль орчин, цаг уурын нөхцөл байдлыг сайтар тооцож үзэж байж шийдвэр гаргахгүй бол дараа нь үүсэх үр дагавар нь магадгүй парламент бүрдэж чадахгүй сунжирсан нөхцөл байдал үүсэх вий гэдгийг сайн бодох л хэрэгтэй.

Тухайн гишүүн “Өнөөгийн УИХ чадамжгүй байна, бид муу ажиллалаа" гэж хэлээд УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурсан тохиолдолд дараагийн УИХ-д нэр дэвших нь ёс зүйн хувьд мэдээж зөрчилтэй ойлголт. Харамсалтай нь, өнөөдөр ёс зүй ярих байтугай хуулиа ч дагаж мөрддөггүй манай улсад үндсэндээ улс төр нь ёс зүйгүй тоглолтууд болж хувирсан.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

2015 2019-09-26 107.77.165.9

galzyychyydad ashiglyulaxaa bolitsgoo.

Avatar

xeterxii xari garig nasa 2019-09-26 107.77.165.9

oyiryy galzyychyyd blklx camaatai

Avatar

galzyy oyryy 2019-09-26 107.77.165.9

gadniixand dolignoj toolyyryyd,ycy,XOLBOLTOO, pibar tyrbaa,Xangamjaa gartaa opyylax canaatai.

Avatar

Зочин 2019-09-26 107.77.165.9

tc

Avatar

Зочин 2019-09-26 107.77.165.9

?

Avatar

Zochin 2019-09-26 59.153.113.137

ed nar yu meddeg yum buunii nohoinuud l bna

Avatar

news 2019-09-26 107.77.165.9

gadaad medee

Avatar

news 2019-09-26 107.77.165.9

gadaag medee

Avatar

medee ygs dm 2019-09-26 107.77.165.9

Google

Avatar

Belarusian 2019-09-26 107.77.165.9

Leonardo

Avatar

Зочин 2019-09-26 107.77.165.9

support

Avatar

Зочин 2019-09-26 107.77.165.9

urged

Avatar

Зочин 2019-09-26 107.77.165.9

_BOOSTS

Avatar

Google 2019-09-26 107.77.165.9

gyilagchidaar medee

Avatar

ce 2019-09-26 107.77.165.9

zfaktaac

Avatar

Зочин 2019-09-26 49.0.212.62

ХУУЛЬЧ НАРААС ХУУЛИЙН ЗААЛТ ЗӨРЧИГДӨХ ҮҮ ГЭЖ АСУУСАН БОЛОХООС УЛС ТӨРИЙН ДҮГНЭЛТ ХЭЛҮҮЛЭХ ГЭЭГҮЙ Л БАЙЛТАЙ. УЛС ТӨРЧИД НЬ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛ ХИЙЖ, ХУУЛЬЧИД НЬ УЛС ТӨРЧДИЙН АЖИЛ ХИЙХЭЭР ЭНЭ УЛС ЯАЖ ЯВАХ ВЭ ДЭЭ.

Avatar

Зочин 2019-09-26 202.21.108.199

Popchid dahin garah shaans.

Avatar

Зочин 2019-09-26 103.229.123.113

Нийгэмд нэг ч бодит баялаг бүтээдэггүй хүний урманд хүрз шоро шидэж хүмүүс. Тэгээд нийгмийн сайн сайхныг бид бий болгоно гэж яраих дуртай хүмүүс шүү дээ.

Avatar

Зочин 2019-09-26 202.170.68.38

ed nar chin nuguu xenii YUNUUD bna sh teeeeeee…………

Avatar

Зочин 2019-09-26 202.126.89.213

Хүүк занданшатар амарбаясгалан батэнх гээд МАН нам хамгын муу хоосон толгой тэнэгүүдээр удирдуулах үеийг нь Женко Зи нар ашиглаж төрөө самарч бн.Хүүк засагаа авах гэж 40 гишүүнд зээл өгсөн,баахан урвагч тэнэг өвгөцүүлийг урвуулж засагаа байгуулсан үе таараад бн.

Avatar

Зочин 2019-09-26 202.126.89.213

женко гэж юу ч мэдэхгүй амьдралаас тасархай мал төмөр замыг самууруулж хаясан.энэ тэнэгийн жонхууны хажууд их хурал боломжийн байгаа.женко муу сармагчин төмөр замын хохирол 10 тэрбум доллар,60 аад залуугийн амь насыг хохироосон үйлийн үрийг үүрэх цаг ирнэ ээ.

Avatar

Зочин 2019-09-26 203.91.115.46

Хуульчдын зөв. Заавал төсөв мөнгө үргүй зарж, хугацаанаас нь өмнө УИХ-г тараах шаардлагагй ш дээ

Avatar

иргзн 2019-09-26 202.179.24.129

Хуульчид гээд байгаа Та нар Худлаа Гоё гоё юм Битгий ярь өө, Ийм юм ярьж явахынхаа оронд үнэхээр Та нар Хуульчид юм бол Төрд байгаа, Төрийн өндөр алба хашиж Хууль зөрчиж Улс орон Ард иргэд дээ Хохироогоод байгаа Этгээдүүдтэй Зоригтойхон шиг Асуудал дэвшүүлж Тэмцээж, өнөөгийн Том Дарга нарын Шударга үйлдлийг илчилж гаргаж ажиллааж Ярихынхаа оронд Бодит ажил хийгээ ч Залуучууд аа

Avatar

Зочин 2019-09-26 150.129.141.35

Эд нар МАН ын бууны нохойнууд хараачаар тэндээс мөнгө авсан МҮОНТ ээр бүтэн жил энэ сэдвээр ярьж байгаа хүмүүс. Хуульч нэртэй заваан дуракууд

Avatar

Зочин 2019-09-26 202.179.27.164

Хуульчид улс төрийнхний хутгуур юм бишүү сонин юм ярих юм. Улс төрийн өнцгөөс харж хэлж байна. Эх орон төрийн инстуци хэрхэн байх энэ тохиолдолд ямар ухаалаг гарц байж болох гэсэн асуудлыг хэлэх байх гэж харсанн чинь чинь өөр өөр юм хэлсэн нь сонин байна.

Avatar

Зочин 2019-09-26 66.181.165.212

Чи жаахан юм унш

Avatar

Долдой хуульчид 2019-09-26 64.119.19.212

Хуульч гэсэн худаллагдсан долдойнууд их хурал гэж хоосон сагсуурч байхаар тэр бузар булайгийн үүр болсон хуулийн байгуулагууд шүүх энэ тэрээ цэгцэлж шударга ёсыг тэр газрууддаа тогтоо. Хуульч гэсэн долдойнууд танарт хэн ч итгэхгүй. Салбар чинь дампуурчихаад улс орныг татаж унагааж байхад та нар өчүүхэн сонирхлынхоо боол өнгө мөнгөний боол болчихсон инээдтэй хүүхэлдэйнүүд болсноо мэдэж ав. Иргэд мэдэх юмаа мэднэ. Их хурал өөрөө тарах гэмээ өөрсдөө тэд хийсэн. Тэд өөрсдөө буруутай юм

Avatar

Зочин 2019-09-26 202.131.245.243

Монголын тэрбумтан хуульчид бол мөнгөтэй баячууд, эрх мэдэлтэй дарга нарын л эрх ашгийг хамгаална уу гэхээс энгийн ард иргэдийг нэг нүдээрээ ч тоож хардаггүй шүү дээ.

Avatar

Зочин 2019-09-26 64.119.21.177

ӨӨРСДИЙГӨӨ ОГТ МЭДРЭХГҮЙ БАЙНА.АМБИЦИ,КАРЬЕР ИХ ХӨӨЦӨЛДӨХӨӨР МЭДРЭМЖЭЭ АЛДДАГ.ЛҮНДЭЭ ҮНДСЭН ХУУЛЬ,ЭХ БАРИХ,Г.М ҮГТЭЙ ӨӨРИЙГЭЭ ХОЛБОХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА ЛЭЭ.ХӨГШИН ХҮН МЭДРЭМЖЭЭ АЛДАЖ БАЙГАА НЬ ТЭР.ҮР ДАГАВАР ЯМАР БОЛОХ ТУХАЙ ТААМАГ ТӨДИЙ ОЙЛГОЛТТОЙ БАЙЖ ЦОВОО ЦОВОО ЮМ ЯРИХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.минийхаар ХУУЛИЙГ ПРОЦЕСС ГОЛ БИШ ҮР ДАГАВАР ТОДОРХОЙЛНО.

Avatar

Зочин 2019-09-26 150.129.143.195

ТАРВАЛ ТА НАР ГИШҮҮНИЙ СУУДАЛ ГОРЬДОНО САЙН Л БИЗ ДЭЭ ТОДРОХ ГЭСЭН ХУУЛЬЧИДАА .

Avatar

Зочин 2019-09-26 150.129.143.195

ГУРАВНЫ ХОЁР НЬ ТАРНАА ГЭВЭЛ ТЭДНИЙ Л ДУР ,

Avatar

Монгол Ванга 2019-09-26 59.153.112.30

1. Хоригийг хүлээж авна. 2. Ард нийтийн санал асуулга явагдахгүй. 3. ҮХНӨ 3-р хэлэлцүүлгээр батлагдана. 4. УИХ тарахгүй, ээлжит бус сонгууль явагдахгүй.

Avatar

Монголд бол хуулиар хамгаалагдсан тэрбумтан авилгачдыг хуульч гэдэг. 2019-09-26 202.131.245.243

Хуульч гэдэг чинь хувалз гэсэн утгатай үг. Нийгмийн баялгийг зүгээр сууж байгаад л залгиж байдаг цагаан захтай цус сорогчид, нийгмийн бүхэл бүтэн бүлэг давхарга юм.

Avatar

Зочин 2019-09-26 202.126.88.194

1.женкогийн хоригийг хүлээж авахгүй.2.санал асуулга явна.3.үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орно.4.их хурал тарах ямар ч цаг хугацааны нөхцөл шаардлага байхгүй.5засаглал солих яриа гаргаж жонхууруулсан малд эчнээ ял оноох хэрэгтэй.

Avatar

иргэн 2019-09-26 202.179.24.129

за энэ Хуульчид УИХ–ын Гишүүдын Шударга бус үйл ажиллагаа Гэмт хэргийг мэдсээр байж
таг дуугүй байсан мөртлөө одоо болохоор УИХ Тарах чимээнээр нээг их Худлаа Гоё Хууль дүрэм Ёс суртахуун яриад ЦААНАА БОЛ тА НАР гЭМТЭНГҮҮДЫГ өМӨӨРЧ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ, хУУЛЬЧИД АА тА НАР АРД ТҮМНИЙХЭЭ ТАЛД БИШ ЭРХ БАРИГЧИДЫН ТАЛД ҮЙЛЧИЛДЭГ ШҮҮ ДЭЭ,

Avatar

Зочин 2019-09-26 43.242.243.141

Улс терчдын дагасан хэдэн хуухэлдэйнууд л бн. УИХ-г тарааж, чадалтай хумуусийг " хайн олж" Ундсэн хуулийг еерчлех ажлыг яаралтай зохион байгуулах нь зев.

Avatar

Зочин 2019-09-26 202.126.89.158

тарах нь зөв ш дээ ….

Avatar

Иргэн 2019-09-26 103.212.119.33

ЖДҮ, 60 тэрбумын луйварт холбогдсон Энхтүвшин Н.Энхболд, Нямдорж, Лүндаа нарын тэтгэврийн өвгөдөөр дүүрсэн явцгүй Их хурал даруй тарж шударга хүмүүст засаглах боломжийг нь олгох нь зүйтэй

Avatar

зочин 2019-09-26 202.21.127.166

"АРДЧИЛСАН" ЗАЛУУСАА, ПОПРОХОО БОЛЬЁО, УЛС ОРОН ГЭДЭГ ЧИНЬ ТА НАРЫН ТОГЛОДОГ ТОГЛООМ БИШ, ГЭРЭЭРЭЭ БҮҮ ТОГЛО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж