Эцгийн хайр | News.MN
Эцгийн хайр

Италийн жүжигчин, найруулагч Роберто Бэнигни өөрийн найруулж, гол дүрд нь тоглосон “Life Is Beautiful” киног үзээгүй хүн үгүй. Хүн төрөлхтний түүхэнд арилшгүй хар толбо үлдээсэн дэлхийн II дайны үед гэм зэмгүй, сая, сая хүний амь нас хохирсон эмгэнэлт түүхээс сэдэвлэсэн эл кинонд эцгийн хайрыг үзэгчдэд мэдрүүлж, зүрхэнд хоногшсон юм. Яг л энэ кино шиг дайны хүнд үе, эх орончдын уйгагүй тэмцэл, эх нутаг руугаа тэмүүлсэн ард түмэн, ямар ч үед хүүхдээ л гэх эцгийн хайрыг гэрэл зурагт мөнхөлжээ. Энэ бол “Дэлхийн II дайны үеийн польшийн ард түмний тэмцэл ба тэдний хатан зориг” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн юм.

Есдүгээр сарын 24-ны өдрөөс үзэгчдийн хүртээл болсон уг үзэсгэлэнд түүхэнд үлдэж, гэрэл зурагт мөнхөрсөн хүмүүс эх орноосоо дүрвэсэн иргэд нь өнчин хүүхэд шиг хэрхэн зовж шаналж байсныг, дайны он жилүүдийн дундаршгүй зовлон, хүсээгүй хагацалд унах хэчнээн хэцүүг  хэлээд өгөх аж. Бас польшийн ард түмэн хэрхэн тэмцэн тулалдаж, эх орноо хамгаалж байсныг ч үзүүлж байв.

Ирэх аравдугаар сарын 6-н хүртэл үргэлжлэх түүхэн баримтыг дэлгэсэн үзэсгэлэнг Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойко, Бээжин дэх Польшийн Соёлын төв хамтран Монголын үндэсний музейд дэлгээд байна.

Түүхийн үүднээс авч үзвэл 1939 оны есдүгээр сар Польшчуудын хувьд ер бусын эмгэнэлтэй үе байсныг хэлэх хэрэгтэй. Энэ сарын эхний өдөр Польшийн эсрэг германчууд түүхэнд байгаагүй дайныг өдөөсөн нь зургаан сая орчим польш иргэнийг хороогоод зогсохгүй хүн төрөлхтний түүхэнд байгаагүй дайн байсан билээ.

Б.ЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-26 202.131.245.243

Польшид амиа алдсан еврейчүүдийн ихэнхийг нь польшууд өөрсдөө л нухчихсан юм шүү дээ. Үлдсэнийг нь гестапогий польш цагдаа нарт матаж, хорих лагерьт хүргүүлсэн. Тэнд мөн л польш хуягууд хядлага үйлдсэн. Еврей нарын хөрөнгө, орон байр, эд хогшлыг ингэж л польшууд өөрийн болгож авсан. 1945 оны эхээр хорих лагериас суллагдан гэртээ эргэж ирсэн 80 000 еврей (уг нь бол польш улсын л иргэд шүү дээ)-г орон байрыг нь эзэмшилдээ авсан польш иргэд алчихсан юм билээ.

Avatar

Зочин 2019-09-26 107.77.173.1

Оросын суртал ухуулга…тэгвэл яагаад энэ талаар Еврейчүүд дугарахгүй байна? Хэрвээ үнэхээр л Польшууд үй олон Еврей хүмүүсийг хоморголон алсан нь үнэн л юм бол өнөөдрийн Еврейчүүд яагаад ч дуугай суухгүй заавал хэл ам татлана….

Avatar

Зочин 2019-09-26 202.131.245.243

Энд ямар ч суртал ухуулга байхгүй. Байгаа бодит баримт нь л энэ.

Avatar

Зочин 2019-09-26 107.77.173.1

Бодит баримтыг чи биш Еврейчүүд эс бол Германчууд л гаргана…тэрнээс биш үмхий оросуудын суртал нэвтрүүлэгт тархи толгойгоо гөлчийтөл угаалгасан хөгшин төгцөг чи гаргадаг юм биш!

Avatar

Зочин 2019-09-26 202.131.245.243

Польшийн өөрсдийнх нь л нийтэлсэн номонд байдаг юм аа. УСК ч бий. Варшавын геттод гарсан бослого дагдсан нь бас л польшуудтай холбоотой. Польшууд тэднийг хулхидаад Гестапод худадчихсан юм.

0 0
Avatar

Зочин 2019-09-26 107.77.173.1

Холокостын тухай ном,кино бол зөндөө олон бий.Дайн болж байгаа үед сайн муу сайхан муухай бүгд л болж байсан.Зөвлөлтийн АТУА-ийн цэргүүд ч ялгаагүй Германуудад бууж өгөнгүүтээ хамгийн түрүүнд Еврей,Коммунистууд,Комсомолчид,Дотоод яамны ажилтнуудаа бариад өгчихдөг байсан л юм билээ шүү дээ…

0 1
Avatar

Зочин 2019-09-26 202.131.245.243

Польшийн 600 000 цэргийн албан хаагч Гестопод ажиллаж байсан юм шүү дээ. Вермахтын газар тариаланд польш цэргүүд сая, саяараа нурууныхаа ясыг гартал ажиллаж, герман цэргийг хүнсээр хангаж байсан.

0 0
Avatar

Зочин 2019-09-26 202.131.245.243

Азаар амьд гарч, хорих лагериас суллагдсан еврейчүүдийг оросууд алж байгаагүй юм шүү дээ. Польшууд шиг.

0 0
Avatar

Зочин 2019-09-26 107.77.173.1

Зөвлөлтийн цэргүүд Германы хорих лагераас суллагдсан цэргийн болон иргэний олзлогдогсдоо шууд Сибирь (ГУЛАГ) лүү ачсан л даа.Харин Германы хорих лагериудад амьд үлдсэн еврей хүн тун цөөхөн байсан гэдэг. Польшийн 600,000 цэргийн албан хаагч Гестапод ажиллаж байсан гэдэг чинь ч арай худлаа байхоо.Харин ЗХУ-ын 2 сая орчим иргэд Германы талд сайн дураараа шилжин орж Германы талд тулалдаж байсан юм билээ шүү.Эдний дотор ЗХУ-ын Орос,Украин,Гүрж гээд бүх үндэстэн ястнуудын төлөөлөгчид байсан юм билээ.

0 0
Avatar

Зочин 2019-09-26 202.131.245.243

Монголын үндэсний музей чинь бүүбурын мэдэлд оччихсон юм уу? кккккккккккккккккккк

Avatar

Ха ха ха ха ха ха ха 2019-09-26 202.131.245.243

Польшууд германтай хэзээ, хаана тийм сүрхий тул тулалдаан хийсэ юм бол доо? Мэдэхгүй л юм байна. Энэ дайнд амиа алдсан польшийн иргэдийн дийлэнх нь польшуудын алж хядсан, польшуудын ачаар хорих лагерьт ачигдан тэндээ польш хуягуудын гарт амиа алдсан еврейчүүд байсан юм шүү дээ.

Avatar

Зочин 2019-09-26 107.77.173.1

Полшийн цэргүүд Вестерпляттегийн дэргэд,Модлинд,Брестийн цайзанд гээд олон газар эрэлхэгээр тулалдсан,гэвч хүч хэтэрхий тэнцвэргүй,дээрээс нь 9-р сарын 17-нд Улаан оросын цэрэг Польшид халдан түрэмгийлж Польшийг 2 талаас нь шахсан учраас эрхгүй ялагдсан.Харин чи хөө улаан оросын үзэл суртлаар тархи толгойгоо гөлчийтлөө угаалгачихсан хөгшин төгцөг бололтой.

Avatar

Зочин 2019-09-26 202.131.245.243

Дайн эхэлсэн эхний өдөр л польшийн төр, засаг, генералууд нь дүрвээд гараад явчихсан юм. Үнсэнд хаясан шалз шиг үлдэж хоцорсон польш цэргүүд эх орноо хамгаалан байлдахын оронд герман гаралтай энгийн иргэд, еврейчүүдийг хядаж эхэлсэн. 1939.09.17-нд Гитлерийн холбоотон Польш улс байхгүй болсон учир 1920 онд алдсан баруун Беларусь, баруун Украйнаа буцаан авч, Вильнюс мужийг нийслэл Вильнюс хттой нь польшийн эзлэн түрэмгийллээс Литовт чөлөөлж өгсөн билээ.

Avatar

Зочин 2019-09-26 202.21.107.108

Нэг л хурдан оросын нутагт хүрээд ирсэндээ фашистууд. Замд нь байсан улсууд хурдан хурдан хаалгаа нээгээд өгсөн юм болов уу даа.

Avatar

Зочин 2019-09-26 107.77.173.1

Германы танкуудын өөдөөс Польшийн морин цэргүүд юу хийж чадах байсан бэ? Германы шинэхэн Мессершмиттүдийн эсрэг Польшийн хоцрогдсон хурд багатай,з****г султай сөнөөгч онгоцууд амжилттай тулалдаж чадах байсан уу?

0 0
Avatar

Зочин 2019-09-26 202.131.245.243

Гитлер польш руу 1,2 сая цэргийн хүчээр дайрсан. Тэгэхэд польшийн арми 3,5 сая цэрэгтэй байсан. Польш цэргүүд огт байлдаагүй.

0 0
Avatar

Зочин 2019-09-26 202.131.245.243

Гитлер польш руу 1,2 сая цэргийн хүчээр дайрсан. Тэгэхэд польшийн арми 3,5 сая цэрэгтэй байсан. Польш цэргүүд огт байлдаагүй.

Avatar

Зочин 2019-09-26 107.77.173.1

Польшид очоод үз л дээ…Польш цэргүүд хүч тэнцвэргүй тулалдаанд үнэхээр эрэлхэг зоригтой тулалдаж байсан байдаг юм билээ,Германы архивын баримтууд ч энийг нотолдог.Харин оросууд 1941 онд сая саяараа огт б а й л а а нгүйгээр бууж өгч олзлогдож байсан юм билээ шүү! Эрэлхэгээр тулалдсан орос цэргүүд байсаан байсан гэхдээ сая саяаараа бууж өгч байгаагийнхаа дэргэд өчүүхэн цөөхөн хүн л тулалдсан.

1 0
Avatar

Зочин 2019-09-26 202.131.245.243

Тэр "эрэлхэг" тулалдааны талаар дэлхийн түүхэнд ч, дэлхийн цэрэг дайны түүхэнд ч байдаггүй юм.

0 0
Avatar

Зочин 2019-09-26 202.131.245.243

Дайн эхэлсэн өдөр л генерал, оциферууд нь, армийн ЖШ нь бүрэн бүрэлдхүүнээрээ дүрвээд гараад явчихсан юм чинь ямар цэрэг яаж байлдсан юм бол доо, ккккккккккккккккккк???

0 0
Avatar

Зочин 2019-09-26 107.77.173.1

Дайн эхэлсэн өдөрн ь л зугтаагаад алга болсон юм биш л дээ…оросын суртал нэвтрүүлэг

0 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж