Ньюс хөтөч: Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчид мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчид мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчид мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус, бусад хэсгээр 8-10 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • Авто тээврийн Үндэсний төвийн хурлын танхимд "Хөдөлмөрийн аюулгүй байдал аюулгүй тээвэр" зөвлөгөөн болно. Холбоо барих утас: 99101432
  • Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны анхдугаар хурал үзэсгэлэн, салбар хуралдаанаар эхэлнэ. Нээлт МУИС-ийн хичээлийн II байрын урд талд болно. Холбоо барих утас: 99177977, 99012549
  • Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааг алсаас хянаж удирдах Хяналт удирдлагын төвийн нээлт болно.Холбоо барих утас: 99121618

10.00

  • Хангарьд ордны 14 давхарт НИТХ-ын ээлжит 27 дугаар хуралдаан болно. Хуралдаанаар Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцийг дэмжих тухай, тогтоолд өөрчлөлт оруулах тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцэнэ. Холбоо барих утас: 80020878
  • УИХ-ын чуулган хуралдана

11.00

  • Эрчим хүчний яамны нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно. Холбоо барих утас: 99127866
  • ХААХҮЯ-НЫ 9 давхарт МУ-ын ХАА-н салбарын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, улмаар салбарын тогтвортой хөгжлийг хангахад асуудлаар мэдээлэл сурвалжлага авах боломжтой. Өндөр хөгжилтэй Япон улсыг ХАА нэмүү өртөгийн сүлжээний талаар мэдээлэл авахыг урьж байна. Холбоо барих утас:88087892

11.30 

  • Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчид өлсгөлөн зарлах тухай асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00

  • Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийг УИХ-д өргөн барихдаа холбогдуулан танилцуулга Сангийн яамны Түшээ танхимд хийнэ
  •  АШУҮИС-ийн төв байранд Монголын үе үеийн эмч нарт зориулан босгосон хөшөөний нээлтийн ёслолын үйл ажиллагаа болно.
  • Монгол Улсын барилгын зураг төсөл боловсруулагчид, барилга хүлээн авах комисс, барилга байгууламж, зам тээврийн норм норматив, стандарт боловсруулагчдад зориулсан семинар Холидэй-Инн зочид буудлын 2 давхарт болно. Холбоо барих утас: 99556827

14.00

  • Нийгмийн даатгалын шилдэг шимтгэл төлөгч ажил олгогч нарт шагнал гардуулах үйл ажиллагаа НДЕГ-т болно. Холбоо барих утас: 99070054

17.00

  • “Чөтгөрийн өндөгний тухай ярилцъя” нэртэй хэлэлцүүлэг Art Space 976 дээр зохион байгуулна. Хэлэлцүүлэгт уран бүтээлч Г.Гэрэлхүү оролцож хэлэлцүүлгийг Тагтаа Паблишинг ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Баясгалан, 976 галерейг үүсгэн байгуулагч Б.Гантуяа нар хөтөлнө.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж