Кремльд Путин, Мадуро нарын уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

Кремльд Путин, Мадуро нарын уулзалт эхэллээ

Кремльд Путин, Мадуро нарын уулзалт эхэллээ

Кремльд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Венесуэлийн удирдагч Николас Мадуро нарын уулзалт эхэлсэн талаар "РИА Новости" агентлагийн сурвалжлагч мэдээлэв. Мадуро Москвад нэг өдрийн өмнө албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн билээ.

Орос, Венесуэлийн төрийн тэргүүн нар хоёр орны харилцаа, бүс нутгийн болон Венесуэл дэх нөхцөл байдал, түүний дотор Латин Америкийн орнуудын сонгуульд гуравдагч орнуудын шууд оролцоо зэрэг асуудлыг хэлэлцэх мэдээлэл байна.

Венесуэлийн удирдагч Николас Мадуро өнгөрсөн Мягмар гариг (2019.09.24)-т твиттер хуудастаа хоёр орны "түүхэн, эерэг харилцааг бэхжүүлэхийн тулд" ОХУ-д хүрэлцэн ирсэн тухайгаа жиргэжээ. Тэрбээр мөн Москва Венесуэлд "хүчтэй дэмжлэг" үзүүлсэнийг тэмдэглэсэн байна.

Мадуро эх орноосоо мордохын өмнө "ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр мордох гэж байна. Би бидний анд нөхөр Ерөнхийлөгч Владимир Путин болон түүний багийнхантай уулзана" хэмээн мэдэгдсэн билээ

Эх сурвалж: РИА Новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж