“Дижитал хөгжилд хамтдаа” форум боллоо

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

“Дижитал хөгжилд хамтдаа” форум боллоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT Expo 2019” үзэсгэлэн энэ  жил 9 дүгээр сарын 27-оос 29-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болно. Үзэсгэлэнгийн хүрээнд “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” форумыг 9 дүгээр сарын 24-ний өдөр Туушин зочид буудалд зохион байгууллаа.

Тус форумаар Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн бодлого, стратегид хувь нэмэр оруулах, мөн дижитал шилжилтийн үед хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцлээ. Форумд салбар салбарын бодлого төлөвлөгчид, мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчид болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Форум “Салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах нь”,  “Дижитал шилжилт- Бидний манлайлал”, “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын өрсөлдөх чадварын хэмжүүр”  гэсэн гурван сэдвийн хүрээнд явагдаж илтгэл, панел хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

“ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” форумыг Монгол Улсын засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын мэдээлэл холбооны операторуудын асссоциацтай хамтран зохион байгууллаа.

Форумын үеэр ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ WWW.MGOV.MN порталыг нээлээ. Иргэд цахим төхөөрөмж ашиглан танилт нэвтрэлтийн нэгдсэн систем болон тоон гарын үсгээр нэвтэрч харьяалал харгалзахгүй төрийн үйлчилгээг авдаг болох юм.

Эх сурвалж: ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж