Наймдугаар сарын 16: Өдрийн гол үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2015.08.16-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын 16: Өдрийн гол үйл явдлууд

Цагаачдын 40 хүн амиа алдлаа

 

Фото: Gabriele Francois Casini / AP

 

Газар дундын тэнгисийг гатлахаар явж байсан хөлөг онгоцонд ливийн 40 цагаачид амиа алджээ. Цагаачдын хөлөг онгоцыг Ливийн эргээс 20 милийн зайд  Италийн эргийн хамгаалалтын онгоцнууд саатуулан зогсоожээ. Уг хөлөгт Италид нууцаар нэвтрэх гэсэн 400 орчим хүн байжээ. Хөлгийн доод өрөөнүүдэд байсан цагаачид моторын утаанд угаартан нас барсан байв.

 


 

Одесса хотод Саакашвилийг доромжилсон хөшөөг тавьжээ

 

 

Украины Одесса хотын  сөрөг хүчний хөдөлгөөний идэвтнүүд  хотын Воронцовын баганат талбайд Одесса мужийн захирагч Саакашвилийг  доромжилсон хөшөө тавьсан  тухай Украин.ру сайтаар дамжуулжээ. АНУ-ын ерөнхилөгч Барак Обамагийн хөтөлсөн нохой болгон Саакашвилийг дүрсэлсэн байв.  Ийм аргаар мужийн захирагчийг  огцруулахын төлөө байгаа хөдөлгөөнийхөн эсэргүүцлээ илэрхийлсэн гэж  Алексей Цветков хэлсэн байв.  Талбайд ирсэн цагдаагийнхан уг хөшөөг буулган авч явжээ. Гэхдээ түүний зураг, бичлэг сүлжээгээр тархаж байна.

 


 

Багдадын аллагын бай нь авто салон байжээ

 

Иракийн нийслэлд бямба гаригт хийгдсэн  террорт амь үрэгдэгсдийн тоо 22 хүн хүртэл нэмэгдлээ. Садр районы хуучин автомашины зах дээр уг дэлбэрэлтийг амиа золиослогч хийжээ. Энэ аллагаар тавиад хүмүүс шархадсан байлаа. 

 


 

Украин довтолгоонд бэлтгэж байна

 

 

Украины зэвсэгт хүчний тактикийн пуужингийн “Точка-У” цогцолборуудыг  Луганск, Донецк хотуудыг  буудах бүсэд байрлуулсан тухай Донецкийн төлөөлөгч Эдуард Басурин мэдэгджээ. Часов Яр гэдэг сууринд ТРК 9К79 "Точка-У» тактикийн дөрвөн пуужингийн төхөөрөмжийг байрлуулсан гэж тэр хэлэв. Тэндээс Донецк 50 км-т, Луганск 100 км-т байрладаг бөгөөд уг пуужингийн тусгал нь 120 км юм.  Сүүлийн хоногуудад Донбасст байдал ихээхэн хурцдаж байна.  Донбассын хотудыг Украины хүчнийхэн  хүн их буугаар буудах нь ихэсчээ. Хүчнийхэн ч Донбассын  босогчдыг гал зогсоох дэглэмийг зөрчиж байна гэж мэдээлэх нь ихслээ.

 


 

Гонконгийн эдийн засаг өсчээ

 

 

Энэ жилийн хоёрдугаар улиралд  Гонконгийн эдийн засаг өмнөх гурван сарынхаас 0,4 хувиар өссөн байна.  Нэгдүгээр улиралд эдийн засаг нь 0,7 хувийн өсөлтийг харуулсны дараа саарч байсан тул шинжээчид  дүгнэлтээ   саяын үзүүлэлтээс доогуур хийсэн байв. Гонконгийн эдийн засаг II улиралд өмнөх оны мөн үеийнхээс 2,8%-иар илүү өслөө. Дотоодын хэрэглээ өссөн мөн ажилгүйдэл бага төвшинд байгаа нь  өсөлтийн гол шалтгаан болов.

 


 

Эквадорт галт уулын идэвхжилийн улмаас онц байдал тогтоожээ

 

 

Котопахи галт уул идэвжсэнээс тэр бүсэд онц байдал  тогтоож буйгаа Эквадорын ерөнхийлөгч Рафаэль Корреа  зэрлэсэн байна.Котопахи галтын уулын идэхжилт маш эрчимтэй байгаа учраас онц байдлыг зарлаж байна. Бурхны ивээлээр  галт уул дэлбэрэхгүй бүгд хэвийн амгалан байх болно гэж Рафаэль Корреа  мэдэгджээ.

 


 

“Исламын улс” үүссэнд Жорж Буш буруутай

 

 

АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон,  өөрийн өрсөлдөгч Жэб Бушийн “Исламын улс” бүлэг үүссэний хариулагыг Хилларид өгсөн буруутгалд нь хариу барив. Айова мужид Хиллари Клинтон үг хэлэхдээ, Иракийн хэрэг явдал хурцатсан нь бага-Жорж  Бушийн захиргааны үйл ажиллагаатай холбоотой гэсэн байв.  Жорж Буш 2011 оны сүүлээр Америкийн цэргийг Иракаас гаргах хэлэлцээрийг засгийн газартай нь анхлан байгуулснаас л  ИУ бүлэг үүссэн хэмээн Хиллари хэлжээ

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж