Крымын хойгийг Оросын эх газартай холбосон гүүр өнгөрсөн 2018 оны тавдугаар сард ашиглалтад орсон. Анхнаасаа гүүрийг авто зам болон төмөр замтай хосолсон байхаар барьсан. Гүүрийн төмөр замын хөдөлгөөнийг ирэх арванхоёрдугаар сард нээхээр төлөвлөж байгаа ажээ.
Крымын гүүр нь Оростоо хамгийн урт гүүр болсон. Гүүр 19 километр урттай.
Төмөр замын нээлттэй давхцуулан "Крымский мост" нэртэй хуурай цагаан дарсыг худалдаанд гаргахаар зэхэж байна. Дарсыг Крымын гүүрний ойролцоох усан үзмийн талбайгаас хураасан усан үзмээр нэрж гурван жил даржээ
Эх сурвалж: РИА НОВОСТИ