Оросын сүүлчийн хааны жимээр аялах маршрутыг зохиожээ

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

Оросын сүүлчийн хааны жимээр аялах маршрутыг зохиожээ

Оросын сүүлчийн хааны жимээр аялах маршрутыг зохиожээ

Свердловск мужийн түүхэн дурсгалт газруудаар аялах маршрутыг "Открываем Россию заново. Вместе" фестивалийн үеэр танилцуулсан байна.

Энэ аяллын маршрутад Оросын сүүлчийн эзэн хааны амьдралын сүүлчийн өдрүүдийг сануулах чиглэл багтжээ. Энэ нь “Императорский маршрут” үндэсний төслийн эхний шат болж байгаа юм. Өнгөрсөн 2018 онд Оросын Романовын удмийн сүүлчийн эзэн хаан Николай Александровичийг хатан, таван хүүхдийн хамт буудан Екатеринбург хотноо хөнөөсний 100 жилийн эмгэнэлт ойг тэмдэглэсэн.

“Аяллын маршрутад багтаж байгаа газар болгон Оросын түүхийн онцгой газрууд. 300 жилийн түүхтэй Романовынхныг улам их танин мэдэх хүсэлтэй хүмүүс олширч байна” хэмээн уг төслийг хэрэгжүүлэгч "Елисаветинско-Сергиевское просветительское общество" сангийн төлөөлөгч Анна Громова РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

Тус сан нь сүүлчийн хатан Елисавета Феодоровнагийн хувийн амьдралыг судлах талаар дагнан ажилладаг юм. “Елисавета Феодоровна бол Оросын түүхэнд онцгой гавьяатай. Иргэдийг гэгээрүүлэх, боловсруулах талаар их зүтгэл гаргасан. Урлаг, соёлыг ивээн тэтгэгч байсан. Буяны ажил их хийсэн. Эмнэлэг, асрах газар, төрөх газруудад хандив их өргөдөг байсан” хэмээн Анна Громова хэллээ.

"Императорский маршрут" төсөл нь өнөө цагийн оросуудыг энэрэх сэтгэлд сургаж, хүн бүхэн их түүхийн нэг эд эс гэдгийг ойлгуулна хэмээн зохион байгуулагчид нь үзэж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж