ОХУ энэ сард 50 мянга гаруй хүнийг цомхотгоно

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

ОХУ энэ сард 50 мянга гаруй хүнийг цомхотгоно

ОХУ энэ сард 50 мянга гаруй хүнийг цомхотгоно

Энэ есдүгээр сарын сүүлээр дор хаяж 51 мянган хүн ажлаасаа цомхотгогдох магадлалтай байна хэмээн ОХУ-ын Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

Энэ төлөвлөгдсөн цомхотголоос гадна, дампуурч байгаа компаниудтай холбоотой хэмээн тайлбарласан байна.

Нийт ажиллах хүчний нөөцтэй харьцуулбал энэ нь их тоо биш, мөн хоморголон цомхотгож байгаа явдал биш хэмээн Үндэсний статистикийн хороо онцолсон байна. Оросын ажиллах хүчний нийт нөөц 75,6 сая бөгөөд энэ сард ажлаасаа халагдах магадлалтай 50 гаруй мянган хүн нь нийт нөөцийн 0,1 хувь юм.

Хамгийн их цомхотгол явагдах салбар нь боловсруулах салбар болж байна. Боловсруулах салбараас 12,6 мянган хүнийг цомхотгохоор төлөвлөжээ. Мөн төрийн удирдлага болон нийгмийн халамж, цэргийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг 7,7 мянган хүн цомхотгогдох ажээ. Мөн боловсролын салбараас 5,2 мянган хүн цомхотголд өртөх ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж