
АНУ ба Их Британийн дорно зүгт явуулж байгаа бодлогыг “сохор, ухаангүй терроризм” гэж Хаменеи зарлаад “эрх тайван болон итгэл үнэмшлийн эсрэг гол нөхцөл болсон” террорын эсрэг зогсохыг лалынханд хандан уриалжээ.
Захеданд сүмд дэлбэрэлт хийсэн амиа золиослогч нарыг тэрээр “гадаадын тагнуулын дэмжлэгтэй төөрөлдсөн муйхар ваххабистууд” гэж нэрлэсэн байна. Суннитийн “Жандалла” гэх бүлэглэл аллагын хариуцлагийг өөртөө авсан ба тэд өөрийн лидерийг цаазалсных нь төлөө аллага хийсэн гэж зарласан юм.