Бээжингийн шинэ онгоцны буудал 63 тэрбум доллараар босчээ

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

Бээжингийн шинэ онгоцны буудал 63 тэрбум доллараар босчээ

Бээжингийн шинэ онгоцны буудал 63 тэрбум доллараар босчээ

Хятадын нийслэл Бээжин хотын өмнөд хэсэгт байгуулагдсан Дашин /Daxing/ Олон Улсын Нисэх Буудал өнөөдөр /2019.09.25/ албан ёсоор нээлтээ хийжээ. Тус улсын дарга Ши Жиньпин хүрэлцэн ирж, нисэх буудлыг нээж байгааг зарласан байна.

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн босгон дээр ашиглалтад орж буй уг аварга нисэх буудал нь дэлхийн хамгийн том нисэх буудал болж байгаа юм. Нэрт архитектор Заха Хадидын загвараар байгуулагдсан “Daxing” нисэх буудлын барилгын ажил 2013 онд эхэлж, энэ оны долдугаар сард бүрэн дууссан ба нийт 63 тэрбум ам.долларын өртгөөр босчээ.

Жилд 72 сая хүнд үйлчилж, хоёр сая тонн ачаа тээвэрлэх боломжтой уг нисэх буудлын нийт талбай 1,4 сая м.кв буюу 25 ширхэг хөлбөмбөгийн талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй, бүтээн байгуулалтын ажилд 40,000 хүн оролцсон байна.  байрлалын хувьд Бээжингийн төвөөс урд зүгт 46 км зайнд байрлаж байгаа ба цагт 300 онгоц нисч, хөөрөх боломжтой.

Бээжин бол дэлхийн хамгийн том дамжин өнгөрүүлэгч хотуудын нэг билээ. Тиймээс ч одоогийн Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч ачаалал нь ихдэж агаарын тээврийн компаниудад нислэгийн тоогоо нэмэхэд хүндрэлтэй байгаа. Одоогийн нисэх буудал нь 2018 онд 100 сая гаруй зорчигчид үйлчилсэн үзүүлэлтээр дэлхийд зөвхөн АНУ-ын Атлантагийн Хартсфилд-Жэксоны нисэх буудлын дараа орох болсон. Харин “Daxing” нисэх буудал ашиглалтад орсноор 2022 онд Бээжин хот дэлхийд нэгд бичигдэх дамжин өнгөрөх төв болох зорилт тавьжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж