Хэнтий Улаанбаатар чиглэлд том оврын автобус осолдсон ч хүн эрсдээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

Хэнтий Улаанбаатар чиглэлд том оврын автобус осолдсон ч хүн эрсдээгүй гэв

Хэнтий Улаанбаатар чиглэлд том оврын автобус осолдсон ч хүн эрсдээгүй гэв

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд энэ сарын 24-ны өдөр зам тээврийн ослын шинжтэй 298 дуудлага мэдээлэл бүртгэгдээ. Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж нэг хүн нас барсан аж.

Бүртгэгдсэн осол хэргээс дурдвал энэ сарын 24-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг хорооллын замд долоон настай Б нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгсэлд мөргүүлжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг хорооллын замд 16 настай П нь дугуйтай замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн осол бүртгэгдсэн байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 39 дүгээр сургуулийн орчимд чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолд явган зорчигч 42 настай Б-г мөргүүлсэн бөгөөд тухайн иргэн эмнэлэгт очих үедээ амьсгал хураасан хэрэг гарсан аж.

Үүнээс гадна Хэнтий аймгийн төв Чингис хотоос Улаанбаатар хот чиглэлд зорчиж явсан хоёр давхар автобус осолджээ. Автобусанд нийтдээ 18 хүн зорчиж явах байсан ч автобус хөдлөхийн өмнө нэг иргэн тасалбараа буцааж, 17 хүн зорчиж явсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ослын улмаас амь эрсэдсэн хүн байхгүй гэлээ. Харин хөлөө хугалж, мөрөө гэмтээсэн зорчигч байгаа бөгөөд зорчиж явсан иргэдэд Налайхын эмнэлэг анхан шатны тусламж үзүүлээд, Улаанбаатар хотын эмнэлэг рүү шилжүүлжээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж