Тажикстаны Д.Назаров допингийн шинжилгээнд бүдэрлээ

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

Тажикстаны Д.Назаров допингийн шинжилгээнд бүдэрлээ

Тажикстаны Д.Назаров допингийн шинжилгээнд бүдэрлээ

Дүүгүүр шидэлтийн 2016 оны Риогийн олимпийн аварга, Тажикстаны тамирчин Далшод Назаров сэргээшийн шинжилгээнд бүдэрлээ. Түүний давтан шинжилгээнээс стеройд туринабол төрлийн бодис илэрсэн гэдгийг Athletics Integrity Unit (AIU)-аас мэдэгдсэн байна. Гэхдээ түүний шинжилгээ нь 2011 оны Дэгүгийн ДАШТ-ий үеэр өгсөн сорьц байсан ажээ. Ирэх баасан гарагт Катарын Доха хотноо хоёр жил тутамд зохион байгуулагддаг хөнгөн атлетикийн 17 дахь удаагийн ДАШТ эхлэнэ. Одоогийн байдлаар Тажикстан эрийн Дохагийн ДАШТ-д оролцох эрхийг нь түр түдгэлзүүлээд байна.

Дүүгүүр шидэлтийн шилдэг тамирчин Д.Назаров бол Тажикстан улсын түүхэн дэх олимпийн наадмын анхны алтан медалийн эзэн юм. Тэрээр 2016 оны Риогийн олимпийн наадамд 78.68 метр шидсэн амжилтаар олимпийн аваргын алтан медалийг хүртэж байсан бол 2015 оны Бээжинд болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ээс мөнгөн медалийг хүртсэн байдаг.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж