Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн шинэ байрны нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн шинэ байрны нээлт боллоо

Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн шинэ байрны нээлт боллоо

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сумын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатар, Эрдэнэцагаан сумын Засаг дарга Г.Батгэрэл, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга нар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн төлөөлөл зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

Тус ангийн шинэ барилгыг БНХАУ, Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон ӨМӨЗО-ны Шилийн голын аймаг, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын  хамтын ажиллагааны хүрээнд байгуулж, ашиглалтад оруулаад байна.

Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги нь 2016 онд байгуулагдснаас хойш өдгөө хил залгаа Хэнтий, Дорнод аймгийн зарим сумдад болон хөрш зэргэлдээх БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн нутагт дэвсгэрт гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үүргийг гүйцэтгэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж