АХБ: Монгол Улс өрийн хэмжээгээ бууруулсан нь том өөрчлөлт | News.MN

АХБ: Монгол Улс өрийн хэмжээгээ бууруулсан нь том өөрчлөлт

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

АХБ: Монгол Улс өрийн хэмжээгээ бууруулсан нь том өөрчлөлт

АХБ: Монгол Улс өрийн хэмжээгээ бууруулсан нь том өөрчлөлт

Азийн хөгжлийн банкнаас 2019-2020 оны Монголын эдийн засгийн төлөв байдлын тайланг өнөөдөр  /2019.09.25/ танилцууллаа.


Уг тайланд дурдсанаар Монгол Улсын эдийн засаг 2019 оны эхний хагас жилд 7.3 хувиар өсчээ. Үүнд барилгын салбарын өсөлт, уул уурхайтай холбоотой хөрөнгө оруулалт их байсан нь дээрх өсөлтөд нөлөөлсөн гэж Азийн хөгжлийн банк үзэж байна. 2019 оны хоёрдугаар хагаст өсөлт яльгүй саарч, ирэх онд үргэлжлэн буурах бол харин урсгал дансны алдагдал нэмэгдэхээр байгааг АХБ-ны Монгол дах Дэд суурин төлөөлөгч Деклан Магий хэллээ. Тэрбээр  энэ тухай "2020 онд өсөлт удааширч 6.1 хувьтай байна. Инфляцын хувьд төсөөлөл өөрчлөгдөөгүй ба хүнсний бүтэгдэхүүний үнэ өндөр байх нь дарамт болно. Урсгал дансны алдагдал ирэх хоёр жилд өсөх шинэчилсэн таамаг дэвшүүлсэн” гэлээ.

Төлөөлөгч Деклан Магий Монголын эдийн засагт шууд нөлөөлөх эрсдэлүүдийг дараах байдлаар нэрлэлээ. Үүнд:

  • БНХАУ-ын өсөлт огцом удаашрах
  • ОУВС-ийн хөтөлбөр амжилттай хэрэгжихгүй зогсох, эсвэл банкны дахин хөрөнгөжүүлэх үйл явц зогсох
  • Оюутолгойн гүний уурхайн ажил хойшлогдох болсон тухайгаа зарласны дараагаар гадаадын шууд хөрөнгө оруулалтад томоохон өөрчлөлтүүд гарах
  • Дэлхийн худалдааны маргаанаас болж түүхий эдийн үнэ хэлбэлзэх.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

-Эдийн засгийн өсөлт саарахаас урьдчилан сэргийлэхийн тулд эрх баригчдын зүгээс ямар бодлого, шийдвэрийг авч хэрэгжүүлбэл зохистой вэ?

-Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 онд бидний таамаглалаас огт өөрчлөгдөөгүй. Өнгөрсөн дөрвөн сард гаргасанд тайланд 2019 оны эхний хагаст эдийн засгийн өсөлт 7.3 хувиар өснө гэсэн таамаглал дэвшүүлж байсан. Ирэх жилийн тухайд 6.9-6.1 хувийн өсөлттэй байна гэж төсөөлж байна. Эдийн засгийн өсөлт ялимгүй саарах төлөвтэй хэдий ч үүнд  бодлого тодорхойлогчдын хувьд сандарч, эмээх зүйл байхгүй. Учир нь эдийн засгийн сааралт Монгол Улсаас хамаарахгүйгээр гадаад хүчин зүйлээс хамааралтай. Ялангуяа дэлхийн худалдааны маргаантай холбогдуулж дээрх төсөөллийг гаргасан. Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтвортой түвшин рүүгээ орж байна гэж хэлж болно. Бодлого тодорхойлогчдын онцгой  анхаарах хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, макро эдийн засгийн бат бөх маш сайн менежмент чухал байна. Мөн хөрөнгө оруулалтуудыг оновчтой зөв хэрэгжүүлэх буюу Монголын ард түмэнд наалдацтай төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх , цаашлаад бизнесийн салбарыг дэмжих, санхүүгийн салбарын эрүүл байдал, бизнесийн орчинд анхаарах шаардлага бий.

-Монгол Улс ирэх аравдугаар сард ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орох эсэх асуудал шийдэгдэнэ. Хэрэв Монгол Улс  "Саарал жагсаалт"-д орвол бидэнд ямар эрсдэл тулгарах вэ?

-Олон улсын санхүүгийн байгууллагуудаас тогтмол мониторинг хийж байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн улсын гол гол индакторуудыг  ажиглаж байдаг гэсэн үг. Тэдний гаргах аливаа шийдвэрүүд нь ФАТФ-ын шийдвэрээс шууд хамаардаг гэж үзэхгүй. Тэд бол өөрсдийн хийсэн судалга шинжилгээний үр дүнд нөлөөлж шийдвэрээ гаргадаг. Энэ нь урт хугацаанд хийсэн ажиглалт юм. Хэрэв аливаа нөлөөлөл бий болсон тохиолдолд шийдвэрээ аль хэдийн гаргасан гэсэн үг. Бодлого тодорхойлогчдын зүгээс ФАТФ-ын тавьсан тухайн зөвлөмжүүдийг тууштай хэрэгжүүлэх ёстой.

-Улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт нөлөөлж байна уу. Ялангуяа сонгуулийн өмнөх жил эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Сонгууль дөхөхөөр тодорхой бус байдал маш их нэмэгддэг. Энэ нь дан Монгол гэлтгүй аль ч улсын нийтлэг зүйл. Асуудлыг сайн, муу аль аль талаас нь харах хэрэгтэй болов уу. Сөрөг талаас нь яривал мэдээж эрсдэлүүд  бий. Сонгуулийн өмнөх жилийн төсөв нэлээд тэлэх, зардал нэмэгдэх эрсдэлүүд  байна.Урьд өмнө нь хэрэгжүүлж эхэлсэн сайн сайхан бодлогууд нь сонгуулийн дараа үргэлжлэн хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байдаг. Харин эерэг талаас нь харвал шинэ Засаг гарч ирснээр шинэ бодлого, шийдвэрүүд хэрэгжих, шинэ боломжууд нээгдэх зэрэг эерэг талуудыг нэрлэж болно.

-Цаашид улам даамжирч болзошгүй дэлхийн худалдааны маргаанд Монгол Улс бэлэн үү.Бид бэлэн байдлаа хэрхэн хангах вэ?

-Эдийн засгаа төрөлжүүлэх, худалдааны түншүүдээ нэмэгдүүлэх мөн илүү өргөн хүрээнд олон талд худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудалд  эрх баригчид анхаарах шаардлагатай. БНХАУ бол Монгол Улсын амин чухал зах зээл нь.  Хятад улс ялангуяа дэлхийн  худалдааны маргаанд өртөх нөхцөл байдал бүрдсэн тохиолдолд Монголын экспорт нэлээд буурах чиг хандлага ажиглагдаж магадгүй. Энэ тохиолдолд  Хятадтай маш нягт хамтран ажиллах байдлаар менежмент хийж зохицуулах нь Монгол Улсын хувьд оновчтой бодлого байх болно.

-Засгийн газар  хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж байгаа. Энэ хүрээнд авч буй бодлого шийдвэрүүд нь уул уурхай экспортын төлөвт яаж нөлөөлөх  вэ?

-Монгол Улсын хувьд хоёр зүйлд онцгой анхаарах шаардлагатай гэж зөвлөмөөр байна.  Экспортыг төрөлжүүлэх асуудалд онцгой анхаарч, анхаарлынхаа гадна огт орхигдуулж болохгүй.  Экспортыг төрөлжүүлэх нь  эдийн засгийг бат бөх болгох,  дархлаажуулахаас гадна ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийг нээдэг. Монголын Улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай учир дээрх бодлогыг барих нь чухал гэдгийг тодотгомоор байна. Томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж хэрхэн зөв зохистой ашиглах  вэ гэдэг зөв арга замаа тодорхойлж заяагдмал уул уурхайн боломжуудаа зөв ашиглах хэрэгтэй. Эрдэс баялагтай бусад улс орнуудын адилаар энэ нь сорилт, хүндрэлүүдийг мөн дагуулдаг. Тийм учраас зөв шийдвэрүүд чухал. Ялангуяа хөрөнгө оруулалтуудыг татах, одоогоор ашиглагдаагүй байгаа экспортыг тэлэх зэрэг бодит боломжууд тус салбарт бий.

-Цаашид Монгол Улс хөрөнгө оруулалтаа  нэмэгдүүлэхэд юунд анхаарах шаардлагатай талаар зөвлөгөө өгнө үү. Хөрөнгө оруулалтын нөхцөл байдал ямар байна вэ?

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь өндөр ач холбогдолтой гэдгийг бид бүгд сайн мэднэ. Хөрөнгө санхүүгийн нөөц боломж, инноваци, технологийн хувьд төдийлөн бат бөх биш улс орнуудын хувьд хөрөнгө оруулалт маш чухал. Ялангуяа дотоод хуримтлал төдийлөн бүрэлдээгүй улс орон хөрөнгө санхүүг татах тал дээр сайтар ажиллах хэрэгтэй. Гадын хөрөнгө оруулалт маш мэдрэг байдаг онцлогтой.Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас гадна тухайн улсын эдийн засгийн төлөвөөс ихээхэн хамаардаг. Гаднын шууд хөрөнгө оруулалт татахыг хүсч байгаа улс орон төрийн бодлого, зохицуулалтуудаа ойлгомжтой, ил тод байлгах нь чухал. Учир нь хөрөнгө оруулагч талд энэ нь баталгаа, итгэл үнэмшил өгдөг. Мөн гаднын хөрөнгө оруулалтыг яаж оновчтой зөв ашиглах вэ гэдгийг сайтар бодолцох хэрэгтэй.

-ОУВС-гийн хөтөлбөр ирэх оны тавдугаар сард дуусна. Шинжээчийн хувьд тус хөтөлбөрт манай улс хамрагдсан нь хэр үр дүнтэй байв. Мөн цаашид хөтөлбөрийг үргэлжлүүлэх шаардлага бий юу?  

-Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь  эдийн засагт маш бодитой ахиц гарч гэж харж байгаа. Өрийн түвшнийг тодорхойлдог бидний аргачлалаар бол Монгол Улсын өр 25 функетээр буурсан. Энэ нь өндөр үзүүлэлт юм. Мөн улсын төсвийн алдагдал ДНБ-ий 17 хувьтай тэнцэж байсан бол өнөөдөр 2.6 хувь болж буурсан зэрэг сайн үр дүнгүүд гарч байна. Төсөл амжилттай хэрэгжүүлж байна гэж дүгнэж болно. ОУВС-гийн хөтөлбөрийн үр дүн  түргэн хугацаанд гардаг зүйл биш. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бодлого нь түргэн хугацааны эмчилгээ, мацаг барихтай адил зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Гол нь макро эдийн засгийн оновчтой, зөв бодлого хэр удаан, хэрхэн хэрэгжихээс эцсийн үр дүн шалтгаална. Хөтөлбөр дуусгаад өмнө гаргасан алдаагаа дахин давтах уу, эсвэл үр дүнтэй бодлогоо цааш үргэлжлүүлэх үү гэдгээс бүх зүйл хамаарна.

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sereeter 2019-09-25 59.153.85.111

Энэ н**ш сонгуулийн шоу хийгээд л ард бид хоорондоо наймаа хийж чадахгүй болтолоо Банкны зээл ээ төлж ахин зээл авцгаасаар энэ мэт нөхөдын гарт орсоор Гайхам нь Энэ нөхөр Намуудад нөлөөлсөөр бид зүгээр л ирээдүйд дэлгүүрийн манекин шиг нөхөрийг УИХ д сонгосоор байх болно бүү итгэ.

Avatar

Зочин 2019-09-25 202.21.107.82

gadaadiin horongo oruulalttai companiudiin gadaad or zeeliig salgaj harmaar bna

Avatar

mgl 2019-09-25 202.9.42.188

Harj baigaa biz? Hurelsuhiin zasgiin gazar mash sain ajillaj baina.

Avatar

Зочин 2019-09-25 202.126.88.43

Debt buuraagui harin osson bgaa l daa

Avatar

ИРГЭДЭЭС 2019-09-25 66.181.182.15

Лицензүүд цуцалсантай холбоотойгоор экспорт, тэр тусмаа алтны экспортыг мартаж болохгүй, энэ бол эдийн засгийн баталгаа, ажлын байрны чухал асуудал гэдгийг мартахгүй байхыг сануулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж