АНУ-ын сайд НҮБ-ын чуулган дээр Трампыг үг хэлэх үеэр унтжээ | News.MN

АНУ-ын сайд НҮБ-ын чуулган дээр Трампыг үг хэлэх үеэр унтжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

АНУ-ын сайд НҮБ-ын чуулган дээр Трампыг үг хэлэх үеэр унтжээ

АНУ-ын сайд НҮБ-ын чуулган дээр Трампыг үг хэлэх үеэр унтжээ

Америкийн Худалдааны сайд Уилбур Росс Дональд Трампыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр үг хэлэх үеэр унтжээ. Сэтгүүлчдийн олонд ил болгосон дүрс бичлэгээс өдгөө 81 настай улс төрч нүдээ анин, улмаар толгойгоо гудайлган сууж байгаа нь тодорхой харагдаж буй аж. Сайд Росс Ерөнхийлөгч Трампыг Хятадтай худалдааны хэлэлцээр хийх боломжийн талаар хэлсэн чухал үед ийнхүү 15 минут орчим унтсан бол түүний хажууд суусан АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар Трампыг анхааралтай сонсжээ. Хэдийгээр Росс нүдээ нээсэн ч нойрмог харагдаж байсан аж.

Энэ тухай мэдээлэл хэвлэлд нийтлэгдсэнээс хойш нэг цагийн дараа Росс "Энэ бол гүтгэлэг" хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр "Би Ерөнхийлөгч Трамп дэлхийн өнцөг булан бүрт тулгарч буй бүх чухал асуудлыг нарийвчлан тусгасан үгээ хэлж байхад анхаарлаа төвлөрүүлж байсан" хэмээн хэлжээ.

Россын хувьд энэ нь олон нийтийн арга хэмжээн дээр унтсан анхны тохиолдол биш аж. Тэрбээр 2017 онд Трампыг Саудын Арабт айлчлах үеэр түүний охин Иванка Трампаас холгүй суун, чихэвчээ зүүгээд унтаж байжээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХАН 2019-09-25 66.181.167.143

Сүртэй шд Оюунхорол шиг байнга унтдаг биш дээ

Avatar

Зочин 2019-09-25 66.181.161.69

Үгэлсээр бгаад залхаж

Avatar

Зочин 2019-09-25 122.201.24.51

Trampaas zalkhaa biz

Avatar

Зочин 2019-09-25 66.181.170.82

Настай хүн байна шдээ зайлуул ядардаг биз Одоо ийм насны хүмүүсийг тэтгэвэрт нь суулгах хэрэгтэй шдээ Манайд ч ялгаагүй

Avatar

Зочин 2019-09-25 103.26.195.150

Яг Төрд хүчээ өгөх мэдлэг дадлага чадвартай үе шүү дээ

Avatar

Зочин 2019-09-25 202.131.245.243

Муу хогийг цаазаар ав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж