Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

Л.Месси бэртэл авлаа

Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн 6-р тойргийн тоглолтууд энэ өдрүүдэд болж байна. Барселона клуб талбайдаа Вильярреал клубыг өөрсдийн “Ноу Камп” цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авч 2-1 харьцаатай ялалт байгуулсан. Талбайн эзэн Барселона клубээс тоглолтын эхний хагаст А.Гризманн болон Артур нар тус бүр нэг гоол оруулсан бол өрсөлдөгч Вильярреал клубээс С.Казорла нэг гоол оруулсан юм.

Хэдийгээр Барселона клуб улирлын 3 дахь хожлоо авч чадсан ч багийн лидер, дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Л.Месси зүүн хөлний булчиндаа бага зэрэг бэртэл авч талбайг орхисон. Тоглолтын дараа Барселона клубын дасгалжуулагч Э.Вальверде “Л.Мессигийн булчингийн шөрмөс нь татсан. Ерөнхийдөө бэртэл нь гайгүй байгаа” гэж мэдэгдсэн байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж