Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүүдүүлэхэд чиглэсэн шат дараатай цөөнгүй ажлуудыг хэрэгжүүлж байгааг дурьдлаа. Төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажил бүхэнд иргэд та бүхний оролцоо чухал” гэдгийг тэрбээр онцолж хэлсэн юм.
Мөн Налайх дүүрэгт энэ онд хийгдэж байгаа бүтээн байгуулалтуудын талаар танилцуулж, иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо. Иргэдийн зүгээс хүүхдийн цэцэрлэг барих, урлаг спортын заал, парк байгуулах, хогны асуудлыг шийдвэрлэх, хилийн цэсийн маргаан зэрэг тулгамдсан асуудлуудаа Хотын захирагчид уламжилж, хариулт авав.
Хотын Захирагч С.Амарсайхан иргэдээс уламжилсан тулгамдаж байгаа асуудлуудаас дүүргийн хэмжээнд шийдвэрлэх боломжтой асуудлыг яаралтай шийдвэрлэхийг дүүргийн Засаг даргад Ч.Раднаабазарт үүрэг болголоо.
Тэрбээр хэлэхдээ “Дүүрэг бүрт асуудал бий. Хотын хөгжилд иргэдийн оролцоо чухал. Тиймээс иргэд оршин суугчид та бүхэн төр засгаас хэрэгжүүлж байгаа ажлуудыг дэмжиж, хамтарч ажиллаарай. Ирэх долоо хоногоос эхлэн нийслэлийн хэмжээнд дүүрэг, хороодын Засаг дарга нар хороон дээрээ өөрсдөө очиж, иргэдийн дунд орж ажиллахаар болж байгаа. Энэ хүрээнд иргэд та бүхэн шийдвэрлүүлэх асуудлын саналаа нэгтгэж ирүүлээрэй” гэлээ.
ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ