Биокомбинатын 20 ажилтан ариутгалын бодист хордсон байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

Биокомбинатын 20 ажилтан ариутгалын бодист хордсон байж болзошгүй

Биокомбинатын 20 ажилтан ариутгалын бодист хордсон байж болзошгүй

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат УТҮГ-ын ажилчид химийн бодисын хордлогод орсон байна. Энэ сарын 23, 24-ны өдөр нийт 20 гаруй хүн дотор муухайрах, гүйлгэх, суулгах, толгой өвдөх, даралт ихсэх, бие дээр тууралт гарах зэрэг зовиуртайгаар үйлдвэрийн эмчид ханджээ. Ажилчид хордлого тайлах эмчилгээнд хамрагдсан тул биеийн байдал нь сайжирсан, өнөөдрийн байдлаар хэвийн ажиллаж байгаа аж.

Уг асуудалтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тухайн үйлдвэрийн газар дээр нь шуурхай ажиллаж, орон тооны бус комиссыг яаралтай хуралдуулж, хордлогын мөрөөр арга хэмжээ авах талаар үүрэг өгсөн байна. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодруулахад “Урьдчилсан байдлаар ажилчид ариутгал халдваргүйжүүлэлтийн бодист хордсон байж болзошгүй. Тус үйлдвэрт ариутгал, халдваргүйтгэлд ашигласан гэх бодис нь зөвшөөрөгдсөн бодис байсан. Харин ямар нэгэн химийн бодис задрах, үйлдвэрийн осол болоогүй. Одоогоор хордлогын шалтгаан, нөхцлийг тодруулахаар ажиллаж байна” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж