Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өнөөдөр /2019.09.25/ билэгт сайн өдөр гал голомтоо бардраан, хуримаа хийж байна.
Тэдний хувьд спортын дэвжээнд танилцан, амьдралаа холбож буй цөөн хосуудын нэг. Үзэсгэлэнт сүйт бүсгүй П.Орхон “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д түрүүлж, Дэлхийн аварга болсон билээ. Түүний хань ОУХМ Н.Лхамгармаа нь чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг бөгөөд “Алдар” спорт хорооны тамирчин, Армийн дэлхий аварга юм.
Залуу хосдоо аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ