Засгийн Газрын нээлттэй өдөрлөг өнөөдөр /2019.09.25/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны танилцуулгаар үргэлжилж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын хамтран зохион байгуулж буй геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг иргэдэд танилцуулж байна. Экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг салбарын шилдэг төлөөлөл болсон 40 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож буй. Эрдэс баялгийн салбар нь 2018 оны эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 23.5 хувь, энэ оны эхний долдугаар сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72 хувь, улсын нийт экспортын 88.2 хувь, гадаадын нийт хөрөнгө оруулалтын 64 хувь, улсын төсвийн нийт орлогын 40 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Энэ нь эдийн засагт үзүүлж байгаа шууд нөлөө юм.
Өдөрлөгт тус яамны харьяа “Эрдэнэс таван толгой” ХХК, “Таван толгой түлш”, “Ашигт малтмал газрын тосны газар”, “Геологийн судалгааны төв” зэрэг байгууллагууд оролцож байна. Энэ үеэр бид “Таван толгой түлш” компанийн мэдээллийн ажилтан Ш.Батсуурьтай ярилцлаа.
-Өдөрлөгт танай компани иргэдэд ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ?
-Иргэдэд бид сайжруулсан түлшээ танилцуулж байна. Ямар зуух сонгож, түлшээ хэрхэн зөв түлэх вэ гэдгийг бодитоор нь буюу зуух, түлшээ энд авч ирээд тайлбарлаж, зөвлөгөө өгч байна. Мөн сайжруулсан түлшний давуу талыг иргэдэд сурталчлан таниулж байна. Жишээ нь яг одоо бид энгийн, төслийн, хувийн хэвшлийн хийсэн зуух гэх мэт төрөл бүрийн зууханд галлагаа хийж, хоол цай бэлтгэж харуулж байна.
-Сайжруулсан түлш хэрэглэсэн иргэд гомдол гаргаж эхэлсэн. Чанаргүй, үнс их гардаг, хэмжээтэй өгч байна гэх мэт. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ?
-Мэргэжлийн хяналт, Солонгос зэрэг Олон улсын байгууллагуудаар Сайжруулсан түлшний чанар стандартыг шалгуулж, гэрчилгээ авсан. Мөн үйлдвэрлэлийн явцад олон зуун туршилтыг төрөл бүрийн зууханд хэрэглэж туршсан. Тиймээс чанарын хувьд эргэлзэх зүйл байхгүй. Бид гурилыг дангаар нь идэхгүй шүү дээ. Боловсруулаад талх, боорцог болгоод иддэг. Үүний адил түүхий нүүрсийг бид боловсруулаад иргэд хэрэглэх юм. Иргэдийн хувьд шинэ хэрэглээ учраас заавар, зөвлөгөөг сайн авч, нийслэл хотын соёлд хувь нэмрээ оруулах хэрэгтэй байна.
-Нөөцийн хувьд ямар байгаа вэ, энэ өвөл хүрэлцэх үү?
-Бид одоо 200 мянга гаруй тонныг нөөцлөөд байна. Ер нь Нийслэлд сардаа 100-120 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэх тооцоо байгаа. Цаашид бид үйлдвэрийнхээ хүчин чадлаар сар, сард нь хангаад явах боломжтой. Тиймээс иргэд маань сайжруулсан түлш хүрэлцэхгүй байх вий гэж санаа зоволтгүй.
–Хэзээ их хэмжээгээр олгож эхлэх вэ?
-Одоохондоо компаний зүгээс их хэмжээгээр худалдаалах чиглэл өгөөгүй байна. Ямар ч байсан аравдугаар сар хүртэл иргэдэд 2-4 ширхэгээр худалдаална. Удахгүй тонноор нь өгч эхэлнэ.
Нээлттэй өдөрлөгт оролцож буй иргэдийн хамгийн их сонирхож буй асар бол “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ны асар. 1072 хуввцааны талаар мэдээлэл болон, түүнтэй холбоотой мэдээллийн талаар иргэд сонирхсон мэдээллээ лавлаж, компанийн танилцуулгыг сонирхож байлаа..
“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ны Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:
-Бид 2019 онд Баруун цанхийн нүүрс олборлогчийн сонгон шалгаруулах тендер зарласан. Үнэлгээний хороо уг сонгон шалгаруулатыг хуулийн хүрээнд шалгасан. Гэтэл цахим орчинд үүнийг хардаж, хэд хэдэн компанийг буруутгасан байна лээ. Тендерийн сонгон шалгаруулалт бол дууссан. Гэхдээ ямар ч компани амжилттай оролцоогүй. Өөрөөр хэлбэл, нэр бүхий компаниуд бүгд сонгон шалтгаруулалтад ороод техникийн ерөнхий шаардлага, үзүүлэлт хангаагүйн улмаас унасан гэсэн үг. Ийм байхад зохион байгуулалттай тухайн компанийг ялсан мэтээр гүтгэн харлуулж байна. Мэдээж Баруун цанхийн олборлогч чухал. Яагаад гэвэл улс орны гол оролгыг бүрдүүлж байгаа. Тиймээс манай үнэлгээний хороо хараат бусаар ажиллах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу ямар ч нөхцөлд ажилладаг.
“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьд Засгийн газрын тогтоолын дагуу тус компанийн хувьцааны өөрчлөлт, иргэдийн бүртгэлийг энэ оны арванхоёрдугаар сарын энхний долоо хоногт багтаан дуусгах үүрэг өгсөн. Мөн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төслийг гүйцээн хэрэгжүүлэхэд 690 орчим сая долларын санхүүжилт шаардлагатай байгаа юм байна.
Холбоотой мэдээ