Ягудин, Плющенко хоёр хуримд уригдав

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Ягудин, Плющенко хоёр хуримд уригдав

Евгений Плющенко. Фото ©AFP    

Оросын уран гулгагчид  Алексей Ягудин, Евгений Плющенко хоёр Ванкуверын аварга хятад тамирчдын хуриманд уригджээ. Хятадын уран гулгагч хос Сюэ Шэнь ба Хунбо Жао хоёр 2007 онд гэр бүл болсон юм. Харин хуримынхаа ёслолыг тэд ирэх наймдугаар сард хийх гэнэ.

Хуримын ёслол хаана яг хэзээ хийгдэхийг одоо тогтоож байгаа бөгөөд ёслол спортын ордонд болох юм. Олимпийн аваргууд Плющенко, Ягудин нараас гадна дэлхийн аваргууд Швейцарийн Стефан Ламбьель, Америкийн  Жонни Уэйр ба Японы Мао Асада нар уг ёслолд уригдаад байна.

Хунбо Жао 2007 онд хосууд дэлхийн аварга болсны дараа Сюэ Шэнийг эхнэрээ болохыг албан ёсоор гуйсан байлаа. Удалгүй тэд гэрлээд спортоо орхисон боловч Ванкуверын олимпт оролцохоор эргэн ирцгээсэн байв. Ванкуверт хятад хосууд энэ төрлөөр олимпийн алтан медаль авсан анхны Хятад тамирчид болцгоосон билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж