Орон нутагт засаглалыг сайжруулж, хөгжлийг хангах чиглэлээр хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

Орон нутагт засаглалыг сайжруулж, хөгжлийг хангах чиглэлээр хэлэлцэж байна

Орон нутагт засаглалыг сайжруулж, хөгжлийг хангах чиглэлээр хэлэлцэж байна

Орон нутгийн түвшинд засаглалыг сайжруулж, хөгжлийг хангах нь“ сэдэвт уулзалт семинар Удирдлагын академид эхэллээ.

Уулзалт семинарт 21 аймаг, есөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Ажлын алба, УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын Байнгын хороо болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төлөөлөл, нутгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн судлаач зэрэг 90 орчим хүн оролцож байна.

Орон нутгийг хөгжүүлж, иргэдийн аж амьдралыг сайжруулахын тулд нутгийн өөрөө удирдах ёсыг зүй зохистой хэрэгжүүлэх, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг дээшлүүлэх арга замын талаар хэлэлцэж байна.

Тухайлбал “Нутгийн удирдлагын талаарх концепци”, “Орон нутгийн хөгжил, түүний эдийн засгийн үндэс”, ”Улс болон орон нутгийн төсвийн харилцаа” зэрэг сэдвээр хэлэлцэн “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг нутагшуулсан Орхон аймгийн туршлага, хэрэгжүүлж байгаа ажилтай танилцана.

Мөн орон нутгийн бодлого, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдийн эрх зүйн ухамсар, улс төрийн соёл, мэдлэг, төрийн үйлчилгээний үр нөлөөг дээшлүүлэх зэрэг "Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 2020-2045" баримт бичигт тусгасан зарим асуудлаар санал солилцох юм. Төлөөлөгчдийн гаргасан саналыг нутгийн удирдлагын холбогдолтой хууль тогтоомжийг боловсронгуй болгоход тусгахаар төлөвлөжээ.

Уулзалт семинарыг УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, НҮБХХ, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж