“Facebook” хүний бодол уншигч технологийг худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

“Facebook” хүний бодол уншигч технологийг худалдан авчээ

“Facebook” хүний бодол уншигч технологийг худалдан авчээ

Харилцаа холбооны тэргүүлэх компани “Facebook” “CTRL-Labs” нэртэй хүний бодол унших технологи хөгжүүлэгч компанийг худалдан авчээ. Үүнээс өмнө 2014 онд виртуал реалити төхөөрөмж үйлдвэрлэгч “Oculus VR” компанийг хоёр тэрбум ам.доллараар худалдан авч байв.

Харин “CTRL-Labs” компанийг нэг тэрбум ам.доллараар худалдан авч байгаа гэх албан бус мэдээлэл ба ингэснээр зөвхөн цахим зар сурталчилгаанаас орлого олдог “Facebook” төхөөрөмж үйлдвэрлэлийн салбар руу тэлж байгаа юм.

“CTRL-Labs” нь  хүний бугуйд зүүдэг төхөөрөмжийн тусламжтайгаар тархинаас ирэх дохиог тайлж уншаад дижитал дохио болгон хувиргах технологи боловсруулж байгаа гэнэ.

“Facebook”-ийн энэ худалдан авалтад хэрэглэгчид тийм ч таатай хандахгүй байгаа аж. Учир нь тус компанийг олон сая хүний мэдээллийг цуглуулан буруугаар ашигладаг гэх шүүмжлэл ихээхэн гардаг билээ. Цахим сүлжээний хэрэглэгчид “Facebook” бидний амьдралд улам их бус илүү бага оролцох хэрэгтэй”, “Хууль тогтоогчид ямар хариу өгөхийг тэсэн ядан хүлээж байна” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж