Сураггүй болсон АНУ-ын иргэнийг эрэх ажлыг үргэлжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон АНУ-ын иргэнийг эрэх ажлыг үргэлжлүүлж байна

Сураггүй болсон АНУ-ын иргэнийг эрэх ажлыг үргэлжлүүлж байна

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Алтай Таванбогдод авиралт хийхээр явсан АНУ-ын  харьяат 40 настай  уулчин  сураггүй алга болсноос хойш долоо хонож байна.  Түүнийг  энэ сарын 18-ны өдөр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирж, эрлийн ажиллагааг зохион байгуулж буй.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн есөн алба хаагч, нэг автомашинтайгаар өчигдөр /2019.09.24/ өдрийн 09:00 цагаас “Бест камп” хамгаалалтын цэг гэдэг газраас “Байгаль орчны хамгаалалтын пост” гэдэг газар хүртэл 18 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон байна. Харин өнөөдөр /2019.09.25/ эрлийн баг Алтай  Таванбогдод эрлийн ажиллагааг явганаар үргэлжлүүлж буй талаар аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр хэлэв. Тэрбээр “Он гарснаас хойш Баян-Өлгий аймгийн нутагт гаднын иргэн алга болсон хоёр дахь тохиолдол нь АНУ-ын харьяат иргэн болж байна.  Тус иргэнийг амьд мэнд байгаа эсэх тал дээр ямар нэгэн урьдчилсан таамаг хэлэх, мэдээлэх боломжгүй. Одоогоор эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна. Өмнө нь Цамбагаравт гаднын иргэн ууланд авиралт хийж байгаад бусдаасаа хоцорч төөрсөн байсныг эсэн мэнд олсон” гэлээ.

АНУ-ын харьяат иргэн П нь Баян-Өлгийд үйл ажиллагаа явуулдаг “Алтай тоур” компанид бүртгүүлээгүй байжээ. Гэхдээ тухайн үед тус компанийн жуулчны машинд дайгдаж явсан аж. Иймд аймгийн Цагдаагийн газраас жуулчдад үйлчилсэн жолоочоос өчигдөр /2019.09.24/ мэдүүлэг авсан эсэхийг аймгийн цагдаагийн газраас тодруулахад АНУ-ын иргэн алга болсон хэргийг шалгаж буй талаар мэдээллээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж