Мүн Жэ Ин Цэрэггүй бүсийг олон улсын энх тайвны бүс болгох санал тавив

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

Мүн Жэ Ин Цэрэггүй бүсийг олон улсын энх тайвны бүс болгох санал тавив

Мүн Жэ Ин Цэрэггүй бүсийг олон улсын энх тайвны бүс болгох санал тавив

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн Мягмар гариг (2019.09.24)-т Солонгосын хойгийг тусгаарладаг Цэрэггүй бүсийг НҮБ-ын дэмжлэгтэйгээр олон улсын энх тайвны бүс болгон өөрчлөх санал тавьсан байна. Тэрбээр Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж буй, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы үеэр үг хэлэхдээ энэхүү саналаа тавьжээ.

Солонгосын хойгийг заагладаг Цэрэггүй бүс нь зүүнээс баруун тийш 250 км, хойд зүгээс урагш 4 км зайд оршдог “асар том ногоон бүс” юм.

Мүн Жэ Ин хилийн Панмүнжом болон Хойд Солонгосын Кайсон хотыг холбосон газрыг "энхтайван, хамтын ажиллагааны дүүрэг"-ээр тодорхойлно хэмээн найдаж байгаа аж. Тэрбээр "Хэрэв экологи, соёл урлагтай холбоотой, энх тайвныг тогтоох, энхийг сахиулах судалгааны төв, зэвсгийн хяналтын зэрэг НҮБ-ын болон олон улсын бусад байгууллагууд байршаад эхэлвэл Цэрэггүй бүс нь олон улсын энх тайвны бүс болж чадна” гэж хэлжээ.

Мүн Жэ Ин хоёр Солонгос хооронд энх тайван байдал тогтсоны дараа Цэрэггүй бүсийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх чиглэлд БНАСАУ-тай хамтран ажиллана гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 27-нд Панмүнжомд болсон дээд хэмжээний түүхэн уулзалтын үеэр Мүн Жэ Ин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар дайсагналцсан бүх үйлдлээ таслан зогсоож, чанга яригчаар ярих, ухуулах хуудас тараах зэрэг арга хэрэгсэл ашиглахаа эцэслэж, Цэрэггүй бүсийг энхтайвны бүс болгохоор тохиролцсон билээ. НҮБ-ын чуулганы үеэр тавьсан Мүний санал хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын хэлэлцээрийг шинэчлэх зорилготой аж.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж