Архив AP Photo/John Locher
Номхон далайн төв хэсэгт цаг уурын өөрчлөлт гарч эхэлжээ. Үүний улмаас ирэх намар, өвөл АНУ-ын баруун нутагт түүхэнд байгаагүй шуурга, циклонтой байх гэнэ. АНУ-ын Үндэсний цаг уурын албанд багтдаг цаг уурын урьдчилсан мэдээлэл гаргах төвөөс энэ тухай санууллаа.
"Номхон далайн экваторын бүсэд далайн усны гадарга ихээр халж байгааг бид бүртгэлээ. Номхон далай төвийн Эль-Ниньо (“Нялх хүү”) гэх энэ үзэгдэл хүчээ авч байна. Бидний тооцоолсноор бол энэ намар, өвлийн улиралд АНУ-ын баруун эрэгт, нэн ялангуяа Калифорни мужид сүүлийн 10 жилд байгаагүй их хүчтэй хар шуурга болно" гэж уг төвөөс сануулжээ. Эль-Ниньо гэгч үзэгдэл 1997 оны зун Калифорнид их хэмжээний хохирол авчирсан түүхтэй.
"Одоо Номхон далайд хүчээ авч байгаа Эль-Ниньо ер бусын хүчтэй байна. Түүнийг "Эль-Ниньо Гозилла" гэж бид нэрлэсэн” хэмээн энэ салбарын мэргэжилтэн Билл Пацерт өгүүлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР