Ноён уулыг дархан цаазат газар болгох саналаа УИХ-д хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

Ноён уулыг дархан цаазат газар болгох саналаа УИХ-д хүргүүлнэ

Ноён уулыг дархан цаазат газар болгох саналаа УИХ-д хүргүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар өмнөх хуралдаануудаараа хэлэлцсэн Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцжээ. Улмаар тус газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутгийг дамнасан 33 мянга 498 га азрыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөжээ. Үүний 405 орчим га газар нь түүхийн үнэт дурсгалууд хадгалагдаж буй газар юм байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ. Засгийн газрын хуралдаанаар  Ноён уулыг дархан цаазат газар болгох төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн барихаар болжээ. Тэрбээр "Ноён ууланд 12 лиценз олгогдсон. Хууль бусаар олгогдсон эдгээр лицензийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан. Шүүхээс дөрвөн лицензийг хүчингүй болгосон. Мөн Хөвсгөл аймгаас олдсон эзэнт гүрний олдворуудыг хамгаалахаар хөрөнгө гаргахаар боллоо.Сүүлийн жилүүдэд археологийн булш, бунханг ухах гэмт  хэрэг ихэсчээ. Жилдээ 800 орчим булш бунханг ухдаг гэсэн судалгаа байна.  Цаашид тус аймгийн Улаан-Уул сумын Хориг уулны орчмыг хамгаална" гэлээ.

Мөн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутгаас олдсон XIII зууны үеийн олдворуудыг хамгаалахад Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс санхүүжилт гаргахаар болжээ. Эртний булшнуудыг хууль бусаар ухах явдал ихэсч байгаа учраас хамгаалалтад нь анхаарал хандуулах шаардлагатай гэж үзсэн байна. Жилд дунджаар 800-1000 булшийг хууль бусаар ухдаг гэсэн судалгааны дүн гарчээ.

 

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж