Чингис хаан 40 сая хүнийг хөнөөж нүүрсхүчлийн хийг ихээр бууруулсан | News.MN

Чингис хаан 40 сая хүнийг хөнөөж нүүрсхүчлийн хийг ихээр бууруулсан

Чингис хаан 40 сая хүнийг хөнөөж нүүрсхүчлийн хийг ихээр бууруулсан

Чингис хаан 40 сая хүнийг хөнөөж нүүрсхүчлийн хийг ихээр бууруулсан

Уур амьсгалын өөрчлөлтөд дэлхийн түүхэнд томоохон үйл явдлууд нөлөөлсөн талаар олон улсын эрдэмтэн судлаачид, цаг уурчид сонирхолтой онолыг дэвшүүлжээ. Энэ талаар Чехийн "Zoommagazin.iprima.cz" сайтад гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.

АНУ-ын Геофизикийн зөвлөлийн цаг уур судлаачид Сан-Францискод болсон бага хурлын үеэр танилцуулсан “Эрвээхэйн далавчны нөлөө” хэмээх онолд дэлхий дээр болж буй өөрчлөлтүүд бүгд хоорондоо уялдаа холбоотой, дэлхийн нэг буланд болж буй багахан өөрчлөлт тэрхүү уялдаа холбооны нөлөөгөөр өөр нэг өнцөгт маш том өөрчлөлтийг бий болгодог хэмээн тайлбарлажээ.

Судлаач Эми Хессл, Нил Педерсен нарын өгүүлснээр үүнтэй адил зүйл монголчууд Европыг байлдан эзлэх үед болсон гэх бөгөөд тэднийхээр бол цаг уурын өөрчлөлтийн ачаар монголчууд Евроазийг эзэлсэн аж.

Дундад зууны үеийн цаг уурын өөрчлөлт

Хессл, Педерсен нар эрт үеийн модны цагирагийг судалж үзээд Чингис хааны ид мандаж байсан үе буюу 1208-1231 онд монголын газар нутаг урьд өмнө нь байгаагүйгээр удаан үргэлжилсэн онцгой чийглэг уур амьсгалтай байсан гэсэн дүгнэлтийг хийжээ. Ер нь дээрх судалгаанаас харахад томоохон соёл иргэншлүүд хөгжих болон задран унахад цаг уурын нөхцөл байдал ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Хүрэл зэвсгийн үеийн Газар дундын тэнгисийн соёл иргэншил сүйрсэн, Төв Америк дахь Маяагийн эзэнт гүрний нууцлаг задрал, 9-р зууны Францын хувьсгал зэрэг дэлхийн түүхэнд өрнөсөн томоохон үйл явдлууд бүгд цаг уурын өөрчлөлттэй ямар нэгэн байдлаар холбоотой гэж энэхүү судалгааны багийнхан үзжээ.

Чингис хаан 40 сая хүний аминд хүрсэн нь агаар дахь нүүрсхүчлийн хийг бууруулсан

Чингис хааны тухай түүхийг арай өөрөөр тайлбарлая. Германы Гамбург хотын Макс Планкийн Цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтэн Жулиа Понгратц Чингис хааны үед байгаль дэлхий илүү сэрүүн болсон гэсэн таамаглалыг 2011 онд дэвшүүлж байжээ. Түүний үзэж буйгаар тэр үед монголчууд 40 сая орчим хүнийг хөнөөсөн гэж үзвэл агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг ойролцоогоор 700 сая тонноор бууруулсан гэсэн үг юм. Ингээд Чингисийн цэргүүдийн дайралтаас үүдэн оршин суугчид хот тосгодоо орхин дүрвэснээр үржил шимгүй болсон газруудад эргээд ой мод цэцэглэж, амьд байгаль сэргэж эхэлсэн гэж судалгаанд дурдсан байна.

Эх сурвалж: zoommagazin.iprima.cz

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-25 202.9.43.67

Чингисийн үр сад гадаадад улсын иргэн болох нь ихсэж байгаа явдалд санаа их зовж байна. Хоёр хөрш маань Монголыг цөөхөн хүн амтай байлгахыг хүсэж байгаа. гэтэл монголын төр гадаад руу урсах иргэдийнхээ хөдөлгөөнийг сааруулах зогсоох тал дээр юу ч хийхгүй байгаа нь бүр хачирхалтай. Тэд хийх ёстой ажлаа хийгээгүй нь улс орноосоо урвасантай ижил юм

Avatar

Зочин 2019-09-25 174.205.4.145

Iim medee manai ulsad niitlegdeh heregtei yu? Yu ch oilgohgui zugeer l tengeriin cenher onjigo yaridag balai yumnuud hooson huornoshd

Avatar

Зочин 2019-09-25 66.181.161.50

Planogiin mongold zorchson tuuh nomyg unshsan chn uvug deedseeree uneheer baharhaj bn

Avatar

Зочин 2019-09-25 202.179.26.241

40 saya hun **** gej yu baihav

Avatar

зочин 2019-09-25 182.160.35.144

Манай өвөө, Адолф Хитлер хоёр ногоон намын гишүүд байсан юм шүү дээ

Avatar

Зочин 2019-09-25 202.126.89.203

Хахаха

Avatar

Ачаалалдаа тааруулах 2019-09-25 202.21.107.12

хүнийг а**х бол сайхан зүйл огт биш, гэвч хүн ухаантай амьтан мөн л бол дэлхийн хувь заяаны төлөө санаа тавихаас өөр аргагүй, дэлхийн ачаалалд таарсан хүн ам, бэлчээрийн даацанд таарсан малтай байхгүй бол болохгүй тийм цаг үе яах аргагүй иржбайна шүү дээ. 88 сая мал бэлчээрийн даацаас хэтэрч, цаашид байгаль нөхөн сэргээгдэхгүй болтлоо дордож байна.

Avatar

Зочин 2019-09-25 188.63.166.135

40 say hun alsan tsust aluuurchin baijee Chingis

Avatar

Чингис хааны үр сад 2019-09-25 202.21.120.242

40 сая хүн алсан биш Дэлхийг амар амгалан байхын тулд монгол улсыг мандуулахын тулд хийх ёстой бүхнээ хийсэн чиний миний өвөг дээдэсээ арчаагүй царайлж өвөг дээдсээ муулж чадаж байна чиииии үр хүүхэд чинь гай болно шүү

Avatar

Зочин 2019-09-25 103.26.195.150

НААДАХ ЧИНЬ ХАН ҮНДЭСТЭН БАЙНА Л ДАА

Avatar

Зочин 2019-09-25 202.179.27.229

ЭНЭНД ГАНЦ ЛАЙК ДАРЧИХ ХҮН БАЙДАГГҮЙ ЭЭ ХЭХЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж