ТҮВД: Өлзий хээ, сарлагийн мах, сүүтэй цай, явган хаалга

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

ТҮВД: Өлзий хээ, сарлагийн мах, сүүтэй цай, явган хаалга

ЦАЙНЫ ЗАМЫН ЗАНГИЛАА ХОТ ТАЙ ЖАО

Түвдийн Лхасаас зүүн урагш чиглэн хурдны замаар дөрвөн цаг гаруй давхиад эртний Тай Жао хотод очно. Энэ хот Түвдийн түүхэнд онцгой үүрэгтэй байсан хот. Торгоны замын дамжин өнгөрөх зангилаа болж байжээ. Торгоны замын худалдаачин Тай Жао хотод буудаллан тамга даруулдаг байжээ.

Түвдийн түүхэнд домог болон үлдсэн Тан гүрний гүнж Ванчин (Wenchang) энэ хотоор дайран өнгөрчээ. Мөн 1959 онд Хятадын Чөлөөлөх армийн 18-р замын цэргүүд мөн л Тай Жаогоор дайран өнгөрсөн.

Лхас руу нэвтрэх уулын нарийн замын дагуу өдгөө хурдны зам тавигджээ. Зам энэ жилээс бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлсэн. Тай Жао хотын хойд талаар урсах гол дээгүүр тавигдсан гүүрийг 18-р замын гүүр гэж нэрлэдэг хэмээн Тай Жао хотын тайлбарлагч бүсгүй хэлсэн.

Тай Жао хотод одоо 101 өрхийн 400 гаруй хүн амьдарч байна.

Хотын музей

Ихэнх нь давхар явган хаалгатай

ТҮВД АЙЛ

Түвдүүдийн үндсэн хоол сарлагийн мах, шар тос самарсан сарлагийн сүүтэй цай, замбаа.

Сарлагийн махыг ялз чанаж, чанасан төмс тавьжээ

Гал тогооны сав суулгууд

Эргэнэг

Ааруулын таваг

Сүүтэй цай

80 гаруй ажилтантай барилгын компанийн захирал, хашаандаа хувь хувьсгалын бүх унаагаа сойжээ

Түвд айл болгонд энэ зураг бий

ӨЛЗИЙ ХЭЭ

Өлзий хээ түвдүүдийн гол бэлгэдлийн нэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж