Барак Обама амралтаараа ном уншина

Хуучирсан мэдээ: 2015.08.15-нд нийтлэгдсэн

Барак Обама амралтаараа ном уншина

© AP Photo/ Jose Luis Magana

АНУ-ын ерөнхийлөгч амралтаараа ямар төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулав. Ерөнхийлөгч Мартас Вайнъярдын зуны лавринд 16 хоног амрахдаа зургаан ном уншихаар төлөвлөснийг "Politico" сонин мэдээлжээ.

Жеймс Солтерийн "Байгаа бүгд", Энтони Доррын "Бидэнд үл харагдах бүх ертөнц", Элизабет Колбертийн "Зургаа дахь мөхөл", Жумпа Лахирийн "Нам дор газар", Та-Нехиси Коутсийн "Ертөнц бид хоёрын дунд", Рон Черноугийн "Вашингтон: Амьдрал" гэсэн номнууд түүний амралтын өдрүүдийн найз байх гэнэ.

АНУ-ын ерөнхийлөгч наймдугаар сарын 7-ноос амарсан бөгөөд тэрбээр нэг ном уншихад 2-3 өдөр зориулна гэсэн тооцоог тус сонин гаргажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж