“The Hu” хамтлаг Нью-Йоркийн метроны буудал дээр тоглов

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлаг Нью-Йоркийн метроны буудал дээр тоглов

“The Hu” хамтлаг Нью-Йоркийн метроны буудал дээр тоглов

Монголын “The Hu” хамтлагийн залуус одоо АНУ-ын Нью-Йорк хотноо тоглолтоо хийх талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэд Нью-Йорк хотын метроны буудал дээр тоглолт хийсэн байна.

Та бүхэн санаж байгаа бол Ирландын домогт “U2” хамтлаг 2015 онд АНУ-ын Нью-Йорк хотын метроны буудал дээр тоглолт хийсэн түүхтэй. Тухайн үед Grand Central станцаар дамжин үйлчлүүлж байсан зорчигчид тус хамтлагийн тоглолтыг үнэгүй үзжээ.

Хожим нь сонсогч фенүүд нь цахим хуудсандаа уг сонирхолтой тоглолтын гэрэл зураг, бичлэгийг тавьсан байна.

Б.Дашдондог: “Грэмми"-ийн шагналд нэр дэвшиж байгаа юм шиг санагдлаа

Монголын “The Hu” хамтлаг түүхийн цоо шинэ хуудас нээсээр байна. Тэд Английн ТОП 100 чартад багтсан хамгийн анхны монгол хамтлаг боллоо. Ингээд тус хамтлагийн продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогтой утсаар холбогдож, баярт мөчөөс нь хуваалцлаа.

Тэрбээр “Маш их баяртай байна. Хамтлагийнхан маань анхны “Гэрэг” цомгоороо энэ долоо хоногийн “Billboard”-ийг тэргүүлнэ гэдэг том үзүүлэлт. Мэдээж үүнийгээ дагаад маш том хариуцлага ирж байна. Миний хувьд “Billboard”-ийг тэргүүлнэ гэдэг “Грэмми" – ийн шагналд нэр дэвшиж байгаатай адил санагдаж байна. Өглөөнөөс хойш тасралтгүй баярын мэндчилгээнд дарагдаад, үнэхээр сайхан байна” гэв.

“The Hu” хамтлагийн залуус одоо АНУ-ын Нью-Йорк хотноо тоглолтоо хийх гэнэ. Тэд аялан тоглолтоо эхлээд 10 тоглолт хийсэн бөгөөд цаана нь 48 тоглолт хүлээж байгаа ажээ. Хамтлагийн залуусын  Хойд Америк дахь аялан тоглолт есдүгээр сарын 11-нээс эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш өдөр алгасахгүй аялан тоглохоор төлөвлөөд буй.  Энэ удаагийн аялан тоглолтоосоо Монголдоо эргэн ирээд дахин нэгдүгээр сард Европыг байлдан дагуулахаар төлөвлөж байгааг продюсер нь хэлсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ХөөрхөнХөөрхөн
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж