Аквилааг сэргээн босгох ажлыг мафи хийж байв

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Аквилааг сэргээн босгох ажлыг мафи хийж байв

“Каморра” гэх мафийн бүлэглэлтэй холбоотой  хүмүүс газар хөдлөлтөд нэрвэгдсэн Аквила хотын сэргээн босголтыг хариуцаж байжээ. Энэ тухай Италийн цагдаагаас мэдээлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад зургаан хүнийг баривчилж, 21 компанийн ажиллагааг зогсоон 118 байгууламж ба бусад хөрөнгийг хураажээ. Хураагдсан хөрөнгийн нийт үнэлгээ нь 100 сая евро хүрсэн байна.

Баривчлагдсан хүмүүс нь Казалезийн (Casalesi) гэр бүлийнхний бүлэгт хамаарагддаг. Тэднийг Лацио, Тоскана ба Абруццо мужууд дахь гэмт хэрэгтнүүдтэй холбоотой байсан гэж сэжиглэж байгаа гэнэ. Мафийнхан гамшигт сүйрсэн Аквила хотод хэд хэдэн компани байгуулсан ба хотыг сэргээн босгох ашигтай гэрээ хэлцлийг тэд авсан байжээ. Абруццо  мужийн нийслэл Аквилад өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард газар хөдлөлт болсон ба тэр үеэр 308 хүн амиа алдан 120 мянга гаруй хүн орон гэргүй болсон юм. Тэднээс олон хүн өнөөг хүртэл орон байргүй хэвээр байна.

Ерөнхий сайд Сильвио Берлускони гамшгийн дараа “их наймын” Италийн уулзалтыг Аквилад хийлгэсэн юм. Энэ саммитийн бизнесийн бүлгийн  уулзалтад оролцсон бизнесменүүд ашигтай гэрээ байгуулахын тулд эрхтэн дархтнуудад элитийн 350 биеэ үнэлэгч  нарыг тэнд авчирсан дуулиан  дэгдсэн билээ. Аквила хотын сэргээн босголттой холбоотой авлигын хэргийг мөрдөх явцдаа цагдаагийнхан андуурч Ромын хамба Италийн иргэний хамгаалалтын дарга Гвидо Бертолазотай ярилцсан дөрвөн яриа ба Бертолазогийн газар хөдлөлтийн талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай ярьсан яриа зэргийг сонссон дуулиан илэрч байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж