УБТЗ-д олон улсын тээврийн байгууллагуудын нэр хүндтэй “Алтан сүйх тэрэг” шагнал гардууллаа

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

УБТЗ-д олон улсын тээврийн байгууллагуудын нэр хүндтэй “Алтан сүйх тэрэг” шагнал гардууллаа

Олон улсын төмөр замуудын холбоо, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага, Европын төмөр зам, дэд бүтцийн компаниудын холбоо, Транссибирийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөл, Олон улсын агаарын ачаа тээврийн холбоо, Олон улсын авто тээврийн холбоо зэрэг 10 гаруй нэр хүндтэй тээврийн салбарын холбоодын удирдлага, тээврийн салбарын шинжээч нараас бүрдсэн  “Алтан сүйх тэрэг” шагналыг зохион байгуулах хороо “Алтан сүйх тэрэг” шагналын “Төмөр замын салбарын шилдэг компани” номинацийн эзнээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг тодруулан шагнасныг зохион байгуулах хорооны гишүүн бөгөөд Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын Хорооны дарга Тадеуш Шозда 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр БНПУ-ын Гданьск хотноо болж буй олон улсын тээврийн  Трако-2019 үзэсгэлэнгийн үеэр УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга Г.Ганболдод гардуулан өглөө.

Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад “Олон улсын тээврийн хамтын ажиллагааны нэр төрийн батламж” олгосныг дамжуулан өгөхийг хүсч гардуулав.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг 2018 онд 25.7 сая тонн ачаа тээж түүхэн амжилт гаргасан бөгөөд Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээг огцом нэмэгдүүлж Ази-Европыг холбосон төмөр замын гол коридор болохоо харуулж чадсан юм. УБТЗ-ын энэхүү амжилтыг хөрш хоёр орны төмөр замчид үнэлээд зогсохгүй олон улсын тээврийн салбарын нэр хүндтэй байгууллагууд ч өндрөөр үнэлж “Алтан сүйх тэрэг” шагналын эзнээр тодрууллаа.

Энэ онд уг шагналаар дэлхийн тээврийн салбарын төрийн байгууллага, компани, их сургууль, эрдэм шинжилгээний төвүүд зэрэг нийт 14 байгууллага шагнагдсан байна.

Шагнал гардуулах арга хэмжээг Golden Chariot TV, Golden Chariot Radio, TV BRICS, БНХАУ-ын Синьхуа агентлаг зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд мэдээллээ.

“Алтан сүйх тэрэг” шагналын зохион байгуулах хороо нь Австри улсын Вена хотод байрладаг бөгөөд төлөөлөгчийн газрууд нь АНУ, ОХУ, Ойрхи дорнод, Африкийн орнуудад байдаг юм.

Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж