“Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх нь” сэдэвт интерполын үндэсний ажлын уулзалт өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

“Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх нь” сэдэвт интерполын үндэсний ажлын уулзалт өндөрлөлөө

“Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх нь” сэдэвт интерполын үндэсний ажлын уулзалт өндөрлөлөө

Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий Газраас Олон улсын эрүүгийн цагдаагийн байгуулага-Интерполтой хамтран “Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх нь” сэдэвт Интерполын үндэсний ажлын уулзалтыг 2019 оны 09 дүгээр сарын 23-аас 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, оролцогчид сертификатаа гардан авлаа.

Интерполын мэргэжилтнүүдийн удирдлага дор хоёр өдрийн хугацаанд явагдсан энэхүү үндэсний ажлын уулзалтад  цагдаагийн байгууллагын чиглэл хариуцсан  алба хаагчдаас гадна Боловсрол, соёл, шижлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар  зэрэг соёлын өвийг хамгаалах чиглэлээр тодорхой чиг үүргүүдийг  хэрэгжүүлэн ажилладаг төрийн холбогдох  байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон мэргэжилтнүүд уригдан оролцлоо.

Нийт оролцогчид Интерполын зүгээс соёлын өвийн үндэстэн дамнасан хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гишүүн орнуудын Үндэсний төв товчоодоор дамжуулан тэдгээрийн цагдаа, хууль сахиулах байгууллагуудад үзүүлж буй дэмжлэг туслалцааны талаар болон тухайн төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглагдаж буй олон улсын түвшинд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг туршлагуудын талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж