Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2019.09.25/ ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрт хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийж, зөрчил гаргасан сургуулиудын нэрсийг олон нийтэд зарлалаа.
Энэ үеэр мэргэжилтнүүд 2018, 2019 онд ерөнхий боловсролын сургуулиудад хийсэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдийг нэгтгэн танилцуулсан юм. Уг хяналт шалгалтыг хийснээр 2020 оны есдүгээр сарын 1-нээс Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлэн “Үдийн цай” хөтөлбөр “Үдийн хоол” хөтөлбөр болно. Үүний бэлтгэл ажлыг хангах зорилгоор зөрчил гаргасан сургуулиудын нэрсийг зарлаж байгааг яриандаа онцолж байв.
Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн 138 сургууль, төрийн бус өмчийн 99 сургууль нийт 237 сургуулийн 1-5 дугаар ангийн 160 мянга орчим сурагч “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж байгаа аж.
Төрийн өмчийн 138 сургуулийн 74 нь зориулалтын, 59 сургуууль зориулалтын бус цайны газартай, таван сургууль огт цайны газаргүй байжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 75, 15, 63, долоо, 18, 26, 34, 41, 60, 114, 115, 118, 130, 135 дугаар сургууль, “Арвист хангай”, “Орхон хасу”, “Оном”, “Шинэ өнөөдөр”, “Шинэ зуун билэг”, “Алтан босго”, Чингэлтэй дүүргийн 17, 57, 39, тав, 117, 50 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 107, ес, 42, 134, 129, 121, 74, 62, 124 дүгээр сургууль, Баянзүрх дүүргийн “Баянзүрх”, “Амгалан”, “Шавь цогцолбор”, 102, 53, 79, 85 дугаар сургууль болон Баянгол дүүргийн 28, 47, 51, 113, “Гурван тамир”, “Жаргалан”, “Лидер”, “Номч”, “Номун далай”, “Оюуны нахиа” сургууль, Сүхбаатар дүүргийн нэг, 35, 45, 71, “Спортын төв”, “Шинэ үе”, “Үй цай”, “Галакси”, “Хобби” зэрэг сургууль зориулалтын бус цайны газартай байна.
Харин Баянгол дүүргийн 19, “Сэтгэмж” цогцолбор, “Төгс билиг”, “Соёмбо” сургууль болон Хан-Уул дүүргийн 10, 59 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн “Оюут” сургууль огт цайны газаргүй байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас танилцууллаа.
ХОЁР ЗАХИРАЛД ЗАХИРГААНЫ АРГА ХЭМЖЭЭ АВАХ САНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ
Хоёр сургуулийн захиралд захиргааны арга хэмжээ авах санал хүргүүлсэн Тус газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээлэл өгөхдөө “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байхад дотоод хяналтыг тавьж ажиллаагүй 84 дүгээр сургуулийн захирал С.Март болон 107 дугаар сургуулийн захирал Ш.Цэрэннадмид нарт захиргааны арга хэмжээ авах тухай саналыг нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн. Учир нь иргэдээс ирсэн мэдээллийн дагуу 84 дүгээр сургууль дээр хяналт шалгалтыг хийхэд зориулалтын бус саванд тараг хадгалж, савлан хүүхдүүдэд өгч байсан зөрчил илэрсэн. Тиймээс тухайн сургуулийн захирал өдөр тутмын хяналтыг аваагүй гэдэг үүднээс арга хэмжээ авах саналыг хүргүүлсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургууль дээр 2018-2019 оны хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой хоолны хордлого гарсан. Үүнтэй холбоотойгоор бас тухайн сургуулийн удирдлага хяналт тавьж ажиллаагүй байсан. Мөн “Ирээдүй нэгдүгээр ахлах, дунд сургууль”, “Ирээдүй хоёрдугаар дунд, нэгдүгээр дунд сургууль”, “Нэгдүгээр сургууль”, 107, 84 дүгээр сургууль зэрэг долоон сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн гэрээг цуцлах саналыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн” гэв. Илчлэг тодорхойлох 55 шинжилгээнээс зөрчил илрээгүй Хяналт шалгалтаар хоолны илчлэг тодорхойлох шинжилгээ 55-ыг авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторит шинжилгээнд хамруулж, дүгнэлт гаргажээ. Энэ талаар Д.Цэнд-Аюуш дарга танилцуулахдаа “Тухайн шинжилгээгээр бид хоолны илчлэгийн үзэхээс гадна аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэхийг үзсэн. Насны онцлогоос хамаарч 6-9 настай хүүхэд ”Үдийн цай” хөтөлбөрөөр 340 ккал илчлэг, тэжээл авах ёстой байдаг. Энэ удаагийн 55 шинжилгээгээр “Үдийн цай” хөтөлбөр илчлэг нормдоо хүрээгүй гэсэн асуудал гараагүй” гэсэн юм.
ИЛЧЛЭГ ТОДОРХОЙЛОХ 55 ШИНЖИЛГЭЭНЭЭС ЗӨРЧИЛ ИЛРЭЭГҮЙ
Хяналт шалгалтаар хоолны илчлэг тодорхойлох шинжилгээ 55-ыг авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторит шинжилгээнд хамруулж, дүгнэлт гаргажээ. Энэ талаар Д.Цэнд-Аюуш дарга танилцуулахдаа “Тухайн шинжилгээгээр бид хоолны илчлэгийн үзэхээс гадна аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэхийг үзсэн. Насны онцлогоос хамаарч 6-9 настай хүүхэд ”Үдийн цай” хөтөлбөрөөр 340 ккал илчлэг, тэжээл авах ёстой байдаг. Энэ удаагийн 55 шинжилгээгээр “Үдийн цай” хөтөлбөр илчлэг нормдоо хүрээгүй гэсэн асуудал гараагүй” гэсэн юм.
2020 ОНД СУРГУУЛИАС АЯГА, ТАВГААР ХАНГАДАГ БОЛНО
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн улсын байцаагч Ц.Отгонбор “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжихдээ хүүхдэд зориулалтын бус аяга, таваг хэрэгжлүүлж байгаа талаар ярьсан юм. Тэрбээр “Засгийн газрын 496 дугаар тогтоол гарснаас хойш хүүхдийн байгууллагад хуванцар сав ашиглуулахгүй байхаар хяналт шалгалтыг хийж байгаа. Эхний нэг жил заавар зөвлөмжөө өгч, сургууль, цэцэрлэгийн хуванцар савны хэрэглээг багасгасан. Гэтэл сая хийсэн шалгалтаар Сүхбаатар дүүргийн хоёр, гурав, 16, дөрөвдүгээр сургуулиудад улсын төсвөөр цайны газрыг засварлаж, тоног төхөөрөмж болон аяга тавгаар хангасан байсан. Энэ хуванцар аяга таваг нь хүнсний зориулалтын тэмдэг тэмдэглэгээгүй 340 гаруй аяга таваг дөрвөн сургуульд хэрэглэж байсан. Нэгэнт Засгийн газрын тогтоол гарсан учраас нийлүүлэгч байгууллага, хөрөнгө оруулагч байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн. Ер нь хүүхдийн байгууллага никел аяга, таваг хэрэглэх шаардлагатай. Ирэх 2020 оноос Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлэхээр сургуулиас сурагчдын аяга, тавгийг хангадаг болно” гэдгийг хэллээ.
“НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЦАЙНЫ ГАЗРЫН ГЭРЭЭГ ЦУЦАЛСАН Ч АЖИЛЛАСААР БАЙГАА”
Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Алтантуул “2018 оноос өмнө Нийслэлийн Өмчийн харилцааны газар сургуулийн цайны газрын зөвшөөрлийг 100 хувь хариуцаж, сонгон шалгаруулж авдаг байсан. Гэтэл 2018 оны захирамжаар нийслэлийн Боловсролын газраас сургуулиудын захирлын оролцоог хангаж, хамтарсан гурван газраас тендерээ шалгаруулдаг болсон. Жишээлбэл, нэгдүгээр сургуулийн хичээлийн хоёр байранд “Тайж язгуур” болон “Сүү өгөөж” гэдэг компани ажиллаж байгаа. Гэтэл эдгээр цайны газрыг эцэг, эхчүүдийн гаргасан гомдлын дагуу шалгаж үзээд “Хүүхдийн хоол хүнсийг аюулгүй байдалд хангаж өгч чадахгүй байна гэдэг” үндэслэлээр нийслэлийн Өмчийн харилцааны газарт гэрээг цуцлах тухай саналыг явуулж, цуцалсан. Гэвч өнөөдөр тэр цайны газар нь захиргааны хэргийн шүүхэд хандчихаад хэвийн үйл ажиллагаа явуулсаар байна” гэлээ.
Шалгалтад хамрагдсан сургуулийн 34 нь сургуулийн орчинд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байжээ. Үүнд, кофе, шоколад, кимбаб, кремтэй бүтээгдэхүүн, пирошки, хиамтай ороомог зэрэг багтдаг байна. Улсын байцаагчид сургуулийн орчинд их тосонд хайрсан пирошки, ороомог худалдаалахыг хориглосон. Одоо ихэнх сургуулийн цайны газар жигнэсэн пирошки хийж, худалдаалдаг болсон тухай ярьсан юм.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ