Солонгосын супер одод Монголд ирэх гэж буйг бид өмнө нь дуулгасан. Хүлээлт өндөр байгаа “Love’s crash landing” олон ангит киноны зураг авалт яг өдийд Улаанбаатар хотод үргэлжилж байна. Ёстой л ази даяараа цацагдах өдрийг нь хоног тоолон хүлээж байгаа энэ сериалын зураг авалт Швейцарь, Өмнөд Солонгос, Монгол гэсэн маршрутаар явагдаж буй. Кино багийнхны “River Garden” хотхон дахь зураг авалтын үеэр нэрт продюсер Ryan Cho-той хэдэн хором ярилцлаа.
–Сайн байна уу. Та бүхний бүтээж буй “Love’s crash landing” кинонд ямар үйл явдал өрнөдөг талаар уншигчдад мэдээлэл өгөөч?
-Сайн байна уу. Манай кино хайр дурлалын сэдэвтэй, инээдмийн хөнгөн жанрын кино юм. Гол дүрийн эмэгтэй буюу жүжигчин Son Ye-Jin хойд Солонгост санамсаргүй байдлаар очно. Тэнд хойд Солонгосын цэрэг залуутай учирч байгаагаар үйл явдал эхлэх юм.
-Дэлхийн олон орноос зөвхөн Монголыг сонгосон нь учиртай байх. Ингэхэд та өмнө нь Монголд ирж байв уу?
-Тийм ээ, үзэсгэлэнт Монгол орныг сонгосон олон шалтгаан бий. Гэхдээ би Монгол улсад анх удаа ирж байна. Байгаль, цаг агаар, барилга архитектур гээд бүх талаараа маш өвөрмөц, анхаарал татахуйц, үзэсгэлэнтэй учраас зурагт авалт хийх болсон.
-Монголд өчнөөн орон сууцны хороолол, хотхон бий ч River Garden хотхон илүүтэй санаанд тань нийцжээ дээ?
-Тийм ээ, River Garden хотхоныг сонгох болсон шалтгаан нь тансаг, өндөр зэрэглэлийн гэдгээс гадна архитектурын шийдлийг байгальтай сайн хослуулж чадсан гэж бодож байна. Солонгост иймэрхүү тансаг зэрэглэлийн барилгууд байдаг ч яг River Garden шиг ийм өвөрмөц шийдэлтэй нь байхгүй. Тийм ч учраас бид яг л өөрсдийн хайж байсан тансаг архитектур шийдэл, орчинтой болохоор энэ хотхоныг сонгон зураг авалтаа хийлээ.
–Үзэгчдэд хүлээлт үүсгээд байгаа “Love’s crash landing” киноны Монгол дахь зураг авалт хэддүгээр ангид гарах бол?
-Кино маань нийт 16-н ангитай. Монголд хийгдэж буй зураг авалтын хэсэг эхний 5-н ангид гарах юм. Гол дүрийн эмэгтэй буюу жүжигчин Son Ye-Jin River Garden хотхонд амьдарч буй байдлаар гардаг.
–Мэдээлэл өгсөнд баярлалаа.