Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.09.25/08.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхэлсэн. Хуралдаанаар зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах, Ерөнхийлөгчийн айлчлалын дүн, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Хуулийн төсөл эгүүлэн татах тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
2. | Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай* | Н.ЦЭРЭНБАТ |
3. | МУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай (АНУ) | Д.ЦОГТБААТАР |
4. | Монгол Улс, Парагвай Улс хоорондын хэлэлцээрийн төсөл | Д.ЦОГТБААТАР |
5. | Монгол Улсын 2020 оны төсвийн тухай* | Ч.ХҮРЭЛБААТАР |
6. | Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл | Ц.НЯМДОРЖ |
7. | Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай /Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай ЗГ-ын 1995 оны 241 дүгээр тогтоол/ | Ё.БААТАРБИЛЭГ |
8. | Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай | Д.СУМЪЯАБАЗАР |
9. | Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III батлах тухай | Ч.УЛААН |
10. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
Холбоотой мэдээ