Венесуэл Колумбиас дипломат харилцаагаа таслав

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Венесуэл Колумбиас дипломат харилцаагаа таслав

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес Колумбиас дипломат харилцаагаа тасалж буйгаа өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдсэн гэж Agence France-Presse мэдээлэв."Зүрхээ өвтгөн байж, энэ мөчөөс Венесуэла Колумбийн Засгийн газартай дипломат харилцаагаа салгаж буйгаа би мэдэгдэж байна” гэж Чавес сэтгүүлчдэд  мэдэгдлээ. Колумбийн зүгээс Каракасыг  зүүний даврагчдын бүлгийнхнийг нууж байна гэж буруутгасны дараа дипломат харилцааг тасалсан байна. Өмнө нь гарч байсан мэдээгээр Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчин бүлэглэлийн таван лидер Венесуэлад нуугдаж байгаа гэгдсэн байв. Энэ байгууллагыг АНУ ба Европын холбоо террористууд гэж нэрлэдэг.  Долдугаар сарын 16-нд Каракас Элчин сайдаа эргүүлэн дуудсан ба мөн ийм арга хэмжээг Колумби энэ 22-ны өдөр авчээ. Удахгүй болох Америкийн орнуудын байгууллагын уулзалт дээр Колумби  энэ талын баталгаагаа гарган тавих гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж