Голомт банк уур амьсгал, тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг бизнесийн сууриа болгов

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

Голомт банк уур амьсгал, тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг бизнесийн сууриа болгов

Голомт банк уур амьсгал, тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг бизнесийн сууриа болгов

Голомт банк Хариуцлагатай банкны зарчмууд”-аар дамжуулан уур амьсгал, тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг бизнесийн сууриа болгов

2019 оны 9 сарын 22-ны өдөр Нью Йорк хотноо Голомт Банк “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг үндэслэгч банкуудын нэг болж, өөрийн үйл ажиллагааг “Тогтвортой хөгжлийн зорилтууд” болон “Парисын гэрээний уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтуудтай” уялдуулахаа тунхаглалаа.

Голомт Банк нь “Хариуцлагатай банкны зарчмууд”-д албан ёсоор гарын үсэг зурснаар 47 их наяд долларын хөрөнгөтэй дэлхийн 130 банкнаас бүрдсэн банкны холбоонд нэгдэж тогтвортой ирээдүйг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулах зорилтоо бататгасан юм.

“Хариуцлагатай банкны зарчмууд”-ын албан ёсны нээлтийн арга хэмжээ НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хуралдааны үеэр болж өндөрлөсөн нь НҮБ болон дэлхийн банкны салбарын хоорондох хамгийн чухал хамтын ажиллагааны эхлэл болон тэмдэглэгдэж байна.

НҮБ-ын нарийн бичгийн дарга Антонио Гутерриш:

НҮБ-ын Хариуцлагатай банкны зарчмууд нь дэлхийн банкны салбарыг тогтвортой хөгжлийн эдийн засагт хүргэн түүнээс өгөөж хүртэхэд чиглүүлэгч нь болж үүрэг хариуцлагаа ухамсарлаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйлдэлд хөтлөх гүүр нь болж чадаж байна.”

Хариуцлагатай банкны зарчмуудад дурдсанчлан Голомт Банк нь “Хүний эрх, тэгш байдлыг эрхэмлэсэн, байгалийн нөөцийг тогтвортой ашиглахад суурилсан хүртээмжтэй нийгэмд харилцагч, үйлчлүүлэгчид болон бизнесээ цэцэглэн хөгжүүлж чадахаас гадна өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан одоо, ирээдүй хойч үеийнхээ эдийн засгийн болон амьдралын хэв маягийн чухал өөрчлөлтүүдийг хурдасгахад хувь нэмэр оруулах болно.”

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ингер Андерсен:

Банкны салбар нь уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны бусад эрсдэлүүдийг төлөвлөснөөр нүүрс хүчлийн хий багатай, уур амьсгалд тэсвэртэй эдийн засагт шилжихээс гадна үүнээс өгөөж хүртэх боломжтой.”

Хариуцлагатай банкны зарчмуудын тогтолцоо нь идэвхтэй хэрэгжилт болон хариуцлагатай байдлыг чухалчилдаг. Эдгээр зарчмуудад гарын үсэг зурснаар Голомт банк эх дэлхий болон хүмүүст үзүүлж буй эерэг болон сөрөг нөлөөллийн талаар ил тод тайлагнах үүрэг хүлээж байна.

Голомт банк нь өөрийн хамгийн их нөлөө үзүүлж буй салбартаа анхаарал хандуулж, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сөрөг нөлөөг бууруулах зорилтот түвшинг тодорхойлж тэдгээрийг хэрэгжүүлэх болно.

Голомт банкны гүйцэтгэх захирал Норихико Като:

Голомт банк нь НҮБ-ын Хариуцлагатай банкны зарчмуудыг үндэслэгч банкуудын нэг болж дэлхийн тэргүүлэгч банкуудтай мөр зэрэгцэн банкны салбарыг Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан хөгжүүлэх болсонд таатай байна. Хариуцлагатай банкны зарчмуудын стратегийн түвшний хүрээнд бид тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхан болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тасралтгүй хувь нэмэр оруулан ажиллахаа тунхаглаж байна.

Хариуцлагатай банкны зарчмууд нь тогтвортой хөгжлийн эдийн засгаас олгож буй шинэ бизнес боломжуудыг системтэйгээр тодорхойлохын зэрэгцээ холбогдох эрсдэлүүдийг тооцон удирдах үр дүнтэй тогтолцоог бий болгож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж