БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны орлогч даргыг хүлээн авч уулзав | News.MN

БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны орлогч даргыг хүлээн авч уулзав

БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны орлогч даргыг хүлээн авч уулзав

БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны орлогч даргыг хүлээн авч уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны орлогч дарга Мөн Шяолинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, БНХАУ-ын ТӨЗО-ны нарийн бичгийн даргын орлогч Дань Зэн Лүнь Жү, БНХАУ-ын ТӨЗО-ны Соёлын танхимын бодлого зохицуулалтын газрын дарга Ли Шиун нар байлцав.

Уулзалтаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн талаар санал солилцлоо. Тэр дундаа соёл урлаг, аялал жуулчлал, эдийн засгийн салбарт харилцан үр ашигтай хамтарч ажиллах боломжтойг талууд онцолсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж байна. Энэ жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жил, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх олон үр дүнтэй ажлууд зохион байгуулагдаж байгаа. Цаашид ч хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хөгжилд Төвдийн өөртөө засах орны оролцоо чухал нөлөөтэй гэж харж байна” хэмээв.

“Төвдийн өөртөө засах орны соёлын төлөөлөгчдийн хамт Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Төвдийн соёлын цуврал арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Мөн цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх олон боломж байгааг олж харсан” гэдгээ БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны орлогч дарга Мөн Шяолин уулзалтын үеэр онцолж хэллээ.

Уулзалтын төгсгөлд БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны орлогч дарга Мөн Шяолин Хотын даргыг Төвдийн өөртөө засах оронд албан ёсны айлчлал хийхийг урьсныг талархан хүлээн авсан юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-25 104.244.72.251

Яаж хятадын колон болох уу гэж туршлага судалж байгаа царайтай юм байх даа.

Avatar

Зочин 2019-09-25 59.153.113.15

Tuvd hun bh yum bolov uu gej bodson chin yu ve Hyatad hun l bna daa.

Avatar

Зочин 2019-09-25 66.181.161.121

Энэ Амарсайханыг анхааралтай ажиглаж байхгүй бол юу ч хийж мэдэхээр нөхөр байна лээ шүү. Хятадуудад хүлэмжийн 50 га газар өгнө гэж байснаа нэг юм намжсан. Дараа нь хятадаас 1200 ширхэг автобус оруулж ирнэ гэж яриад байсан нь юу болсон бол. Сүүлд нь 750 сая төгрөгөөр шар хайс авсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж