Шинжлэх ухааны "шинэ ургац" хатаж дуусах вий | News.MN

Шинжлэх ухааны "шинэ ургац" хатаж дуусах вий

Шинжлэх ухааны "шинэ ургац" хатаж дуусах вий

Шинжлэх ухааны "шинэ ургац" хатаж дуусах вий

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухаан хөгжөөд бараг 100-аад жил болжээ. Нэгэн жарны түүхийг өгүүлэх энэ хугацаанд салбарын эрдэмтэн, судлаачид нэг ч удаа зөвлөлдөж байгаагүй ажээ. Тодруулбал энэ сарын 26, 27-нд шинжлэх ухааны ажилтны их хурал анх удаа зохион байгуулахаар болжээ. Уг их хуралд эрдэмтэн шинжилгээний байгууллага, хүрээлэн, төв, их дээд сургуулийн нийт 800-аад төлөөлөгч оролцож, салбарын тулгадаж буй асуудал, хүндрэл бэрхшээлээ хэлэлцэх юм.


Аливаа улсын хөгжлийн тулгуур хүч бол шинжлэх ухаан байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд манай улс шинжлэх ухааны салбараа орхигдуулж, төрийн бодлогоос ангид үзэх болсон. Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлээ уул уурхай, ашигт малтмал, дэд бүтэц хэмээн тодорхойлж, эдгээр салбар луу хөрөнгө оруулалтаа түлхүү хуваарилдаг. Үлдсэнийг нь боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёлын салбарт багахан хэмжээгээр төсөвлөдөг байна.

Монголын хувьд шинжлэх ухаан сонирхолтой бус “гологдсон” болчихоод байна. Төсвийнхөө үлдэгдлээр л "хооллодог" гэхэд хилсдэхгүй.

Үүний тод илрэл нь санхүүжилтийн асуудал. Дэлхийн улс орнууд дунджаар ДНБ-ийхээ 0,1 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг шинжлэх ухааны салбартаа зарцуулдаг. Израйл улс гэхэд л таван хувийг зарцуулж байна. Харин Монгол улс 0,11 хувиас хэтэрдэггүй байна. Тухайлбал, био-анагаахын салбарын эрдэмтэн доктор Б.Галиндэв манай сайтад өгсөн ярилцлагадаа “Монгол улс газрын зураг дээр цэгтэй болохыг зорьж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, энэ салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээг дэлхийн газрын зураг дээр тэмдэглэхэд Монгол улс цэггүй учир Балбын дараа ордог аж. Хэдий санхүүжилтийн хувьд шинжлэх ухааны салбар дэлхийн газрын зураг дээр цэггүй ч оюун ухааны чадлаараа дэлхийд тэргүүлэх эгнээнд явж байна. Эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бүтээл, Олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн нийтлэл, эшлэлийн тоо зэрэг шинжлэх ухааны чансаагаар эхний 20 орны тоонд орж байна. Харамсалтай нь оюуны энэ нөөц бололцоогоо бид ашиглаж чадахгүй байна. Харсаар, ярьсаар, бэлгэдэл төдий байлгасаар “зэврээж” байна.

Жил бүр олон мянган Монгол залуус гадаадын хөгжилтэй орноос эрдэм мэдлэг, технологийн нууц эзэмшин эх орондоо ирдэг. Гэтэл тэд сурч, мэдсэнээ хэрэгжүүлэх “эко систем” буюу материаллаг бааз суурь байдаггүй. Техник хэрэгсэл, багаж төхөөрөмж, зориулалтын байшин, барилга, хүний нөөцөөс гадна боловсон хүчнээ дэмжих төрийн тодорхой чиглэл бүрдээгүй.

Энэ байдлаас болж мэдлэг, чадвартай олон залуус яах учраа олохгүй төөрөлдөж “зэвэрнэ” аль эсвэл буцаад гадагшаа явах болж байна.

Тэдний төлөөлөл бол залуу эрдэмтэн, доктор Д.Эрдэнэбаатар. Тэрбээр физик, электроникч мэргэжилтэй, Японы Техникийн Их сургуульд сансарын инженерээр докторын зэрэг хамгаалсан. Монголын анхны Мазаалай хиймэл дагуул зохион бүтээсэн чадвартай боловсон хүчин. Д.Эрдэнэбаатар Японоос онол, практик, шинэ санаачилга, техник технологийн “ноу-хау”-г эх орондоо нэвтрүүлж, нутагшуулахаар хоёр жилийн өмнө Монголдоо иржээ. Гэвч түүний эзэмшсэн бүхнийг “шингээх хөрс” Монголд байсангүй. Тэрбээр энэ талаар ярихдаа

“Дөнгөж сургуулиа төгссөн залуус бол шинэ ургацын ногоо юм. Ногоог бид хавар тарьж, зун усалж, намар хурааж авдаг. Энэ хооронд маш сайн усалж, арчилж, торддог шүү дээ. Тэгээд ургаж гүйцэхийг нь тэвчээртэй хүлээдэг.

Үүний адил Монголын төр залуу боловсон хүчнээ төгсч ирсний дараа ажлын байраар хангах, цалин хөлсөөр дэмжих, материаллаг баазаар хангах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хийж бүтээх орчин бий болгох зэргээр бодлого гарган дэмжмээр байна. Ядаж л бид цалин хөлс сайтай бол ар гэрийн ахуйн асуудлаас чөлөөрч, бүх анхаарлаа бүтээх ажилдаа зориулна шүү дээ. Гэтэл хайран сайхан чадвартай, оюуны бүтээмж өндөртэй залуус гадагшаа явж эсвэл “халтуур”-ны үнэлгээтэй болж дууслаа” гэсэн юм.

Монгол Улс өнөөдөр оюуны хөдөлмөрөө үнэлэхгүй байгаа нь үнэн. Залуус 600 мянган төгрөгийн цалинтай албан өрөөнд сууснаас Солонгос явж хар ажил хийхийг илүүд үзэж байна. Аргагүй шүү дээ. Тэдний ард ар амьдрал, үр хүүхэд бий. Ийм байхад хүний нөөцийн тогтвортой байдал яриад ч хэрэггүй. Цалингийн энэ алдаатай бодлогоос болж хэчнээн мэргэжилтэн гадагшаа явж, мэргэжлээ өөрчилж, хүсэл мөрөөдлөө орхиж, урам хугарсан бол…

Монгол Улс 1990-ээд оны эхэнд эрдэм шинжилгээний 6000 орчим ажилтан, 200 шахам хүрээлэнтэй байжээ. Гэтэл 2015 онд бүтцийг нь өөрчлөхдөө хүрээлэнг 20 болгож цөөлсөн байна. Харин эрдэм шинжилгээний ажилтан улсын хэмжээнд дунджаар 3000 гаруй байна. Азид нэг хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтны тоо 1500 байдаг бол хөгжингүй орнуудад 7000-8000 хүрдэг аж. Тэгэхээр Монгол улс шинжлэх ухааны салбарын залгамж халаа бэлдэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Өөрөөр хэлбэл “Шинэ ургацын ногоо”-гоо услаж, тордох цаг иржээ.

Тарьчихаад орхиод байвал тэд хатаж дуусах нь. Үүний тулд төрөөс шинжлэх ухаанд чиглэсэн дорвитой бодлого барьж, ядаж л дэлхийн газрын зураг дээр цэгтэй болох зорилго тавьж, ажилламаар байна. Монголын төр анх удаа эрдэмтэн, судлаачдаа их хурлаар сонсох гэж буйн сайшаалтай. Гэхдээ ямар нэгэн үр дүн, өөрчлөлт гараасай билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-09-25 103.10.22.131

ШУА гэдэг олон нийтийн байгууллага одоо байранд засвар хийх, янз бүрийн хурал хийж мөнгө угаах аргатай болжээ. Бүр багаар ажиллаж ашигаа хуваадаг гэж байгаа. Ийм байгууллагыг төрөөс санхүүжүүлдэг нь сонин шүү

Avatar

Зочин 2019-09-25 64.119.26.223

Шинжлэх ухааны их хурал дээр судлаачийн ёс суртахуун ярих хэрэгтэй. Үнэхээр энэ салбарт ахиж дээшлэхээргүй бол хамаатан доктор академич ах нарынхаа нэр төрийг бодоод өөр салбарт орвол өлзий. Зарим хүрээлэнд аав ээж нь хүүхдээ оруулна Өвөө нь ачаа оруулна гэсээр байгаад арай дэндүү цаашид дарга болох хүсэлтүүд эсвэл тэтгэврийнхэн scd доктор хамгаалах шинжтэй

Avatar

МОНГОЛ ХҮН 2019-09-25 202.55.180.106

Өнөөгийн төр, засгийн их мэдэгч нарын хар гайгаар шинжлэх ухаан шалдаа буусан. Шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр улс орон үсрэнгүй хөгжинө. Ингэж хөгжсөн улс орнууд нүднээ өмнө илхэн харагдаж байна. Хэдэн популист улс төрчийн цээжийн вангаар улс орон хэзээ ч хөгжихгүй ээ. Улсын хөгжлийг 4 жилийн бус, 100 жилийн хатуу, тогтвортой, ухаалаг бодлого л тодорхойлно.!!!!!!!!! Монгол улс минь үеийн үед хөгжиж, дэлхийн талыг эзлэх болтугай.

Avatar

Tr 2019-09-25 103.26.193.39

Шалдаа буугаад байх юм байгаагүй юм аа. Сүр нэртэй, даржин юмнууд бол байсаан, байсан, одоо ч байсаар л. Та бодвол тэр сүр нэртэй даржингуудын нэг бололтой. Эрдэм байхгүй, чадвар байхгүй, ганц чаддаг нь хор хов базаж, чаддаггүй мэддэгүйгээ бусдад тохох, чааваас гэж!

Avatar

БАТ инженер 2019-09-25 119.40.103.3

ШУА-ийг татан буулгаж их дээд сургуулиудтай нийлүүлээч ээ. Яамдын дэргэд салбарын үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний хүрээлэн, зураг төслийн болон зохион бүтээх товчоо байгуулаач. Томоохон компаниуд хажуудаад Монос шиг эрдэм шинжилгээ туршилт зохион бүтээх төвүүд байгуулаач. Тэгж байж Монголд ШУ чин үйлдвэрлэх хүчин болно. Түүнээс биш ШУА-ийг тордоод Монголд ШУ хөгжихгүй шүү.

Avatar

БАТ инженер 2019-09-25 119.40.103.3

Монголын шинжлэх ухаан бол ШУА л гэж битгийн мангартаарай даа. ШУА -д чинь 90% нь огт юм хийдэггүй хоосон цэцэрхсэн хүмүүс байдаг. юм шүү.

Avatar

ШУА гэдэг шимэгч байгууллага 2019-09-25 202.21.107.12

Манай нийгэмд хууль эрх зүйн таатай орчин өөрсдөдөө бүрдүүлж, түүгээрээ далайлган амьдардаг ниймгийн давхарга бий болсон, түүний тод жишээ нь ШУА. Монголын эрдэмтдийг бүтээлээр нь эрэмблээд түүнд нь таарсан дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Орон тоог бус, хийх ажлыг нь санхүүжүүлэх хэрэгтэй. Шинжлэх ухааны доктор, академич гэсэн өөрөө өөрсдөдөө өгдөг цолных нь мөнгийг улсын төсвөөс биш өөрсдөөс нь гаргуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-09-25 66.181.177.163

Шинэ ургац ургуулж, хураах хүмүүс нь юмуу, хэхэ. 90 онд багш, судлаач байсан хүмүүс одоо ч яг тэр ажлаа хийсээр л. Сурах боломж ч олдохгүй толгой өөд татахгүйгээр судлаж, багшилж байгаа л даа. Дэвшил гарах байгаа

Avatar

Tr 2019-09-25 150.129.143.231

Scientific citation index буюу ш/у-ны ишлэлийн индексээр юуных нь эхний 20-д багтах, 117-д байна. Нэрэлхүү, худалч эрдэмтэн нэртэнгүүд ингэж худал ярих юу ч биш. ШУА бол эрдэмтэй, чадвартай, зарчимтай хүмүүсийг хөөн шахаж тэдний оронд хий хоосон нэр, цолын араас хөөцөлдөгчидийн цуглуулга болсон газар. Анхнаасаа ийм байсан, одоо ч хэвээрээ. Ер нь ШУА гэдэг бол Монголд хэтэрхий ахадсан байгууллага. Ш/у-гүй газар академи байгаад хэрэггүй биз дээ.

Avatar

хачиг хаймчиг 2019-09-25 202.179.26.252

монгол бол залхуу тэмцэлгүй ухамсаргүй хойд солонгосын өмнө буй ядуу улс өр зээлэнд баригдсан тэнэг дарга нар сонгодог улс юм

Avatar

Зочин 2019-09-25 66.181.176.109

МАН яахаараа ШУА гэдэг байгууллагыг дэмжээд байдаг юм болоо

Avatar

Зочин 2019-09-25 66.181.176.110

Монгол түмний 100 эрхэм нэвтрүүлгээр байгалийн ухааны эрдэмтэн гарсан уу. Гэтэл дунд сургуульд тоо, хими, физик, биологи олон цагаар ордог мартлаа бөхчүүд, урлагихана нь л зурагтаар дандаа гардаг. Эрдэм шинжилгээний тухай сонирхолтой нэвтрүүлэг хийе гэхэд телевизихэн 1 минут нь 300000 төгрөг гэдэг. Баримтат кино хийе гэхээр сэтгүүлдийн бүх зардлыг даа гэдэг. Олон улсын байгууллагад хандахад манад хамаагүй гэдэг. Биоэнергийн тавийг эдийн засагч хүн удирдаад хорт хавдаар эдгээнэ гэж мунхруулнам.

Avatar

Tr 2019-09-25 202.126.89.156

Тэр нэвтрүүлгээр гаргаад байх эрлэмтэн бараг байхгүй. Хоёрт, шашин, хошин шог, савангийн дуурьт тархи толгойгоо идүүлсэн ард түмэн танин мэдэхүй, ш/у-ыг сонирхохгүй, ойлгохгүй.

Avatar

Зочин 2019-09-25 153.144.216.65

erdemted zondo baigaa. yag yamar barimttai bolod baihq gej bodoj baina. sonirholtoil yum. uneheer l edin zasagiin 0.1 hubi ogood irbel talin neg tarhsan erdemten sudlachid mongoldo amidrahig zorino shuu de. bas zarim humuusiin yariad baigaa zarim zuil uneni ortoi baih taltai gehdee niiteeree tiim bishee. gol asuudal sanhuu. uneheer sanhuug ni tultal ni hiigeed hussen ur dun gargahgui bol tatan buulgaj bolno l do. dongoj tsalingaa abaad l duusdag sanhuugeer yaaj hogjih be de.

Avatar

Gerelee 2019-09-25 202.131.225.150

Olon jiliin sudalgaanii undsen deeree tulguurlsanaar eh ornii hugjliin jinhene gartsiig gargaj ireh humuus shuudee. Salbar salbariin shildeguud end l baina. Jinhene ih hurald suuj baih humuus ni ene humuus yum shuu. Ih hurald ni amjilt husie. Erdemtei hun daruu gelee ch eh orniihoo hugjil tsetsegleltiin tuluu duu hooloigoo hurgeh tsag ni bolsoon.

Avatar

Tr 2019-09-25 150.129.143.231

Та ёжлоод байна уу?

Avatar

Зочин 2019-09-25 66.181.176.110

Хар багаасаа гэрээсээ гарч гадаа тоглодоггүй зожиг хүүхдүүдийн олонх нь эрдэм шинжилгээ хөөдөг тул Монголын эрдэмтэд бүгд хувиахичээсэн их зантай гэхэд хэцүү дуугүй хүмүүс байдаг. Их сургуулийн оюутнууд ямар ч зорилгогүй сурдаг. Өөрөөр хэлбэл эрдэмтдэд гарын шавь нар нь байдаггүй. Гадаадад төгссөн хэд нь ирэхэд ихэнх нь албан тушаалаа алдахаас айж тэднийг гадуурхаад байдаг. Гадаадын сэтгүүлд юм бичихийн төлөө ажилласнаас улс орныхоо хөгжлийн төлөө эрдэмтэд юу хийж байгаа нь тодорхой бус.

Avatar

unenii huvitai 2019-09-25 202.131.251.130

erdemted bagsh 2 oor l doo hu. surguuliin bagshaas hureelengiin erdemted hamaagui medlegtei baidag, gehdee ih surguulid erdemted hicheel zaah bolomjiig haasan baidag yum.

Avatar

Зочин 2019-09-25 66.181.176.110

Монголын эрдэмтэд цолны төлөө ажилладаг. Акаклемич цолоо хүртээд хаан ширээндээ суугаад амар сайхандаа жаргадаг. Өнөөдөр зөнөг өвгөн Рэгдэлээс академи салаагүй цагт юм горьдх хэрэггүй. Ернь жилд өнөөн сая төгрөг төлөөд ЭША болоод 6000 мянган төгрөг авч байснаас МСҮТөвд тэтгэлэгтэй сураад ажилчин болох нь өнөөгийн нийгэмд цаг ч хэмнэнэ, зардал ч хэмнэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж