Тамгаа "өвөртөлсөн" Б.Бат-Эрдэнэ шавьдаа хариуцлага тооцох уу? | News.MN

Тамгаа "өвөртөлсөн" Б.Бат-Эрдэнэ шавьдаа хариуцлага тооцох уу?

Тамгаа "өвөртөлсөн" Б.Бат-Эрдэнэ шавьдаа хариуцлага тооцох уу?

Наадмын дараа намар болж,  их ажлын өмнө, өвлийн бэлтгэл ажил гээд хүн бүр л дор бүрнээ зав чөлөөгүй байгаа ч орхиж болохгүй нэг сэдэв бол допинг. Бөхөө дээдэлдэг, бөхчүүдээ хүндэлдэг ард түмэн допингтой “учраад” хэдий олон жилийг үджээ. Энэ жилийн наадам ч мөн допингийн асуудлыг тойрсонгүй. Гэхдээ энэ жилийн хувьд улсын наадмын түрүү бөх допинг хэрэглэсэн хэмээн бөхийн холбоо, Баяр наадмын комисс зарлав.  Хуулийн дагуу шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн допингийн хяналтын төв лабораторид явуулсан. Шинжилгээний хариуг  наймдугаар  сарын 7-нд Үндэсний бөхийн салбар хороонд ирүүлсэн бөгөөд шөвгийн 16 бөхийн хоёроос нь допингийн төрлийн бодис илэрсэн. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос А сорьцын дүнг бөхчүүд хүлээн зөвшөөрвөл мэдээллийг өгнө гэж байсан ч энэ жилийн түрүү бөх Э.Оюунболдоос допинг илэрсэн гэдгийг албан ёсоор зарласан. Гэвч баяр наадмын түрүү бөх Э.Оюунболд “зохион байгуулалттай гэмт хэргийн золиос боллоо, миний шээсийг сольсон. Хууль хяналтын байгууллагаар шалгуулна, ДНК-н шинжилгээ өгмөөр байна” хэмээн мэдэгдэл хийж байсан. Түүнээс хойш допингийн асуудал нам жим болоод байна. Хэдийгээр Б сорьцын хариуг иртэл зарлаж болохгүй гэж байсан ч Баяр наадмын зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн бөгөөд журмын дагуу Э.Оюунболдын цолыг хураах, барилдах эрхийг  хоёр жилээр хасах, тавын даваанаас хойш түүнтэй барилдаж унасан бөхчүүдэд цол чимгийг нэхэн олгох саналаа энэ сарын 2-нд хүргүүлсэн. Түүнээс хойш энэ асуудал нам жим.

Манай улсад допингийн асуудалд нэр холбогдсон 30 гаруй тохиолдол спортын салбарт байгаагийн дийлэнх хувь нь үндэсний бөхчүүдтэй холбоотой.

Их спортод допингийн шинжилгээнд бүдэрвэл хэнбугай ч байсан зохих ёсны шийтгэлийг нь хүлээлгэдэг. Тэртээ 1972 оны Мюнхений олимпийн наадмын жүдо бөхийн 63 кг-н жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн манай бөхийг допингийн шалгалтад унасан гэж үзэн олимпийн мөнгөн медалийг нь хураасан байдаг бол хамгийн сүүлд Жакарта-2018 Азийн наадамд оролцсон МУГТ П.Орхон сэргээшийн шинжилгээнд бүдэрч медалиа хураалгаж, эрхээ хасуулаад байна.

Тэгвэл Монголын үндэсний бөхөд допингийн асуудал баттай яригдаж эхлээд даруй 17 жилийг үдэж байгаа ч нэг мөр цэгцэлж чадалгүй өдийг хүрээд байна. Анх 2002 онд өдгөөгийн Парламентын ордны зөөлөн сэнтийд залраад буй эрхэм гишүүн, дархан аварга А.Сүхбат холбогддог. Хамгийн ихээр жудаг ярьдаг, Монгол эр хүний гүндүүгүй сайхан чанар гэдэг Монгол бөхөд хаанаас ингэтлээ цадигаа алдаж, уламжлалаа умартсан, ёс бусын үүр уурхай болов оо. Баттай баримт, нотолгоогүй ч бөх сонирхогчдын дунд хэдий нь мэддэг болоод буй найраа, авлигын сүлжээ, сэргээшийн асуудлыг хэзээ цэгцлэх вэ гэдэг асуулт бөх сонирхогч, үзэгчдийн дунд байсаар ирлээ. Бид үндэсний өв соёл болсон бөхийн барилдаанаа хадгалан авч үлдэх гэвэл хариуцлагаа чангаруулж байж энэ асуудлыг цэгцэлнэ. Асуудлын гол нь допингтой холбогдсон Монгол бөхөө яллахдаа биш. Үнэн хүчийг үзэн, уран мэхийг уралдуулан барилдаж, үзэгч олноо баясгах учиртай атал шударга бусаар авлига, хээл хахууль, сэргээш хэрэглэн байж ард түмнээ хуурч байгаа явдлыг зогсоох нь зүй ёсны хэрэг юм.

ДОПИНГИЙН ТӨРЛИЙН БОДИСТОЙ ХОЛБОГДСОН БӨХЧҮҮД: (ЭХ СУРВАЛЖ: WWW.ANTIDOPING.MN)

  • 2002 он: А.Сүхбат дархан аварга
  • 2003 он: Ду.Батбаяр начин
  • 2004 он: Д.Мягмарсүрэн заан, Г.Ганхуяг харцага
  • 2006 он: Г.Эрхэмбаяр аварга, Д.Рагчаа гарьд
  • 2009 он: Б.Соронзонболд заан, Ц.Сумъяабэйс начин
  • 2011 он: Г.Алтангэрэл харцага, Ч.Цогбаяр начин
  • 2012 он: Х.Мөнхбаатар арслан, Б.Сугаржаргал начин
  • 2014 он: Б.Суманчулуун начин, Н.Адъяабат начин
  • 2016 он: Б.Ганзориг начин, Б.Баатарцол начин
  • 2017 он: Ө.Бат-Орших гарьд, Б.Пүрэвсайхан заан, Э.Даш начин, Б.Номиндалай, С.Майнбаяр
  • 2018 он: Н.Ганбаатар гарьд, А.Цацабшир харцага, Ц.Бямба-Очир начин, Б.Гончигтавхай
  • 2019 он: Э.Оюунболд аварга, …?

Ийн улсын наадмынх нь түрүү бөх допинг хэрэглэсэн маргаантай зэрэгцэн удтал талцсан бөхийн холбооны тамга, тэмдэг нэг талдаа гарав. “Гацуурт” компанийн эзэн Л.Чинбат болон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын холбоод удтал маргаж, бөхчүүдээ хэдэн хэсэг хувааж, эцэст нь түрүү бөх нь допинг хэрэглэсэн, хэрэглээгүй маргаандаа тулсны эцэст Л.Чинбат тамга, тэмдгээ Б.Бат-Эрдэнэд өгсөн юм. Бөхийн холбооны маргаан нэг талдаа гараад байгаа ч допингийн асуудал, допинг хэрэглэсэн хоёр бөхийн асуудал таг чиг байна. Нэгэнт тамгаа өвөртөлсөн, холбоогоо албан ёсоор тэргүүлж, шийдвэр гаргах эрх УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ирсэн. Тэгвэл аварга шавийнхаа толгойг илээд үлдэх үү, эсвэл зүй ёсны хариуцлагыг нь тооцох болов уу.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-25 202.131.242.254

Жудаг энэ хүнтэй ярих шаардлага байдаггүй юм аа. манай Мөнхэрдэнэ арсланг олон олон түрүү авч байхдаа үнэхээр муухай доош нь дарж байсан шүү дээ

Avatar

Zochin 2019-09-25 64.119.16.42

Ene ih hundtei avarga hun doping hereglesen buhiin umnu buruutai yum shig baitsaagdaj, yariltslaga uguud l yavah yuund heregtei yum bol… Oyuunboldyg udur shunugui manaj, garaasaa salgahgui hutulj, uvurtulj untaj yavdaggui l yum bol ternii umnuus shanalj, tailbarlaad baih ni iluuts l yum shig. Jishee ni, bat-Erdene avargyg gertee untaj baihad ni ch yum uu, esvel UIH-yn chuulgany huraldaan deer baihad ni Oyuunbold doping hereglesen bailaa gehed yaaj doping heregleegui gej notloh yum bol???…

Avatar

Зочин 2019-09-25 73.231.128.120

Бат-эрдэнэ энэ тамгыг худалдаж авах гэж Чинбатад хэдийг төлсөн бэ?

Avatar

sanjaadambatan 2019-09-25 66.181.161.85

Oyunboldiig tsagaatgahgyi bol Baterdene avarga min hentiid hyleej avahgyi shyy.erh medel byh zyiliig gartaa atgachihaad shavia hamgaalj chadahgyi bol hereg alga daa.hurdan omgoolson hamgaalsan shiidveree gargaarai. Sanjaa,Osohoo ed narch taniig demjine shyy

Avatar

Зочин 2019-09-25 202.126.88.129

Содном хамгиин их хохирогч допингтой оюунболдод 2 удаа.баторшихд 2 удаа.пүрэвсайханд 2 удаа.ниит 6 удаа үүндээр санжаад луйвардуулсан 1 шөвөг.аль хэдиин дархан аварга шүү.муусайн допингчдиин золиос болсон захын 1 жишээ

Avatar

kkk 2019-09-25 64.119.23.205

hel am bolood baisan ingeed hargui bolloo, odoo asuudlaa shiid, bas hamgaalj baisan irged shudarga shiidver garguul.

Avatar

Sanjaadambatan 2019-09-25 66.181.161.85

odoo l zov shudarga zangaa haruulj dee.arai avarga maani shavia murihgyi bailgyidee.herev murih ium bol tamgaar shavia hudaldsan bolno shyy Baterdene guya

Avatar

Baangaa 2019-09-25 202.126.89.9

Baterdene Baynmunhiin uguushiig vmhlee.
Oyunboldoo yaj ch chadahgvig medej bna.
Vvgeer ni dalimduulaad ireh havar gehed l
MVBH durvudiin gart orohoor bolloodoo !!!
Baterdene "Buhiin holboo,Oyunbold 2-iin ali negiig songoh tulgaltand orloo. Ali ch vgvi altsaganaj
baigaad 2-uulangii ni aldanadaa,harj l baigaarai

Avatar

zochin 2019-09-25 122.201.21.252

ene mahan tolgoi yaana hiine padlii alga huduunii orkuud. bi buh uzhee baisan.

Avatar

Зочин 2019-09-25 66.181.161.22

Хан хэнтийн аваргууд шиг агуу аваргууд халхын түүхэнд төрөө ч үгүй төрөх ч үгүй. Оюунболд дахин 10 түрүүлнэ харж байгаарай атаархаж үхэгчидээ. Атаархагчид минь атаархаад үхчихвэл та нарт зовохгүй амар дөө.

Avatar

Syhbat 2019-09-25 174.207.19.45

Bi dopingiin zagalmailsan etseg shyy argalj chadahgyi archaagyi hognuud

Avatar

Бүтэхгүй хүн 2019-09-25 202.21.109.58

Бүтэхгүй хүн гэдгийг нь л мэдэх юм байна.

Avatar

Бор 2019-09-25 202.55.188.93

Батэрдэнэ нөгөө холбооныхоо өгөөшийг амархан үмхлээ дээ. Уг нь тэр тамга тэмдэгийг авах буруу ш дээ. Хууль бус хүчингүй гээд өөрсдөө яриад байснаа одоо болохоор сүсэглэж аваад л. Тэгээд Батэрдэнэ үндэсний бөхийн холбоог Нямдоржийн дайны аваад явж чадахгүй

Avatar

Зочин 2019-09-25 43.242.243.19

Хаха, нөгөө холбоо нь нутгийн чинь асуудалтай байна, яаж ажиллахыг чинь харъя гэсэн байна. Зөв шийдвэр гаргахгүй бол Бат-Эрдэнэ гуай амархан нурах юм байна. Хямрал гүнзгийрэхээр харагдлаа

Avatar

Хүннү 2019-09-25 202.179.24.55

Борын саналтай нэг байна. Тэрээ тэргүй Чинбатын тамга сүүлд хийлгэсэн хуурамч тамга шүү дээ. Би л Баагий аврагын оронд байсан бол "жинхэн нь энэ байна" наадах чинь хуурамч нь шүү дээ гээд ёсыг бодож хадгийг нь аваад тамгыг нь Чинбатын нүдэн дээр няц гишгэх байлаа. Баагий шуналтай хог байна 2 тамгаар элийгээ хийх гээ вэ? Нямдоржоос авсан тамга жинхэнэ нь шүү дээ.

Avatar

Бүтэхгүй нөхөр 2019-09-25 202.21.109.58

Бат-Эрдэнэ чинь ёстой бүтэхгүй нөхөр. Наад хүнээсээ л хол байгаарай. Яаж яваад УИХ-ын ёс зүйн хороонд очдог байна аа. УИХ ч асуудалтай газар даа. Арга ч үгүй биз дээ.

Avatar

Зочин 2019-09-25 66.181.161.57

В сорьцоо өгж чадахгүй бн гэдэг тодорхой асуудал муу гахай.Хөвсгөл Дорнодоос олон жилийн дараа ном журмаараа түрүү бөх тодрох байсан пм.л*****н шунал Батэрдэнэ юу ч шийдэж чадахгүй.Сайн жонхууруулж сураа биз.

Avatar

Зочин 2019-09-25 73.92.12.67

Таг чиг болно гэж ямар юм байхав. Б сорьцоо шинжлуулэх, ДНК гээ шалгуулах хугацаа байлаа, хуулийн байгууллага ч ямар нэг дугнэлтэнд хурсэн байх естой. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Ямар хеен хэлэлцэх хугацаа дуусгах гэж байгаа биш. Дахиад л наадам болно. Хууль хэрэгжилт ийм л юмнаас эхэлнэ. Улцганаж талцалгуй арга хэмжээгээ ав. Эс тэгвээс энэ бех нэртэй энэ заваануудыг узэх ч хун байхгуй болно

Avatar

Зочин 2019-09-25 202.131.239.190

Бат-Эрдэнэ гэх хүнд толгойтонд албан тушаал ахиж, дарга болох,бусдыг хутган, тэдний хүчийг ашиглан өөрөөсөө хүчтний нэр төрийг гутаах аргаар алдар цолонд хүрэх МАНГАР аргаар явж өөнөөг хүрснээс өөрийгөө мэддэггүй, ЁС ЖУДАГ үгүй , шударга дүр төрхтэй мэт дүр эсгэсэн ӨЧҮҮХЭН амьтан шүү дээ. Тэр хэзээч шударга байж ажил албаа ЖИНХЭНЭ ёсоор хийж чадах амьтан биш.

Avatar

Увсынхан л буруутай. 2019-09-25 66.181.176.89

Бороо орсон ч шороо боссон ч чацга алдсан ч шартсан ч хальтарч унсан ч увсынхан л буруутай.Увсынхан байхгуй байсан бол эд хэнийгээ буруутгаж амьдрах байсан юм бол.

Avatar

Зочин 2019-09-25 24.12.0.213

Aln gj bn le sana zovoltguu tvn bj baigaara

Avatar

Зочин 2019-09-25 43.228.131.45

ОЮУНБОЛДОД БУРУУ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ? ХУДЛАА НЭГНИЙГЭЭ МУУЛААД БАЙХ ЮМ?? ТЭГЖ БАЙГААД ЦОЛЫГ НЬ ХУРААЖ АВЧ НАМСРАЙЖАВЫН ХҮҮД ӨГЧ ХЭДЭН ХҮНИЙ БАХ ТАВ Л ХАНАХ ГЭЭД БАЙГАА ЮМ?? БИТГИЙ МУУ ЮМ БОДОЖ ХИЙЖ БАЙ?? ЭНЭ САЙХАН ХАЛХ ХҮҮГ ЗӨНГӨӨР НЬ ЯВУУЛ?? ЗӨНДӨӨ ОЛОН ТҮРҮҮ БАЙНА??

Avatar

Зочин 2019-09-25 66.181.176.89

Батсуурь ийм хэл амтай цол авахгуй ээ. Та нар гуйсан ч авахгуй ээ. Авгайгаа харддаг шигээ детектив яриад явчих юм аа

Avatar

Зочин 2019-09-25 100.15.60.253

Наад балай чинь чадахгүй ээ

Avatar

G 2019-09-25 66.181.161.117

News сайтынхаан хүмүүсийн хооронд битгий яс хаяачээ

Avatar

ИХ БӨӨ 2019-09-25 103.240.241.110

БААТАР ЦОЛООС ИЛЭРСЭН БОДИС ДОПИНГИЙН ТӨРЛӨӨС ХАСАГДСАН БОДИС БАЙСАН СУМЬЯАБЭЭС НАЧИНГААС ЗҮРХНИЙ ХЭМ АЛДАЛТ ӨВЧИНДӨӨ УУСАН ЭМ НЬ НОТЛОГДСОН 2ТОХИОЛДЛЫГ ШИЙТГЭЛ НООГДУУЛАГҮЙ ЮМАА, БУСАД БӨХЧҮҮД ХУДЛАА ОНОШ ЯРЬЖ ХЯТАД ЭМ ТАРИА ХИЙЛГЭСЭН ГЭЖ МЭЛЗЭЭД ИЛЭРСЭН БОДИСНООСОО ӨӨР ӨВЧИН ХЭЛЖ БАРИГДСАН ЮМ, ЖИШЭЭ НЬ БАТ-РШИХ ГАР ЗУЛГАРААД ХЯТАД ЭМ УУСАН ГЭСЭН Ч ЗУЛГАРАЛТАНД УУДАГ БОДИС ОГТ ИЛРЭЭГҮЙ ХҮЧ БЯР ОРУУЛДАГ БОДИС ИЛЭРСЭН МЭТЭЭР

Avatar

Зочин 2019-09-25 66.181.161.103

Аан тийм учиртай байсан юм уу. Баатарцолыг допинг хэрэглэсэн гэхээр харамсаж, бас урам хугарч байсан. Хэрвээ тийм бол Баатарцол начин минь одоо бөхийн дэвжээндээ эргэн ир. Харин хоёр жил өнжсөн гэхээр бэлтгэл форм нь хэр байгаа бол.

Avatar

Зочин 2019-09-25 66.181.161.20

2002 онд Сүхбат аваргын эхлүүлсэн допингийн буухиа үргэлжилсээр 2019 оны байдлаар нийт 27 бөхөөс допинг илэрчээ. Зарим бөхийн цолыг хураагаад, зарим бөхийн барилдах эрхийг 2 жилээр хассан байна. Допинг хэрэглэсэн л бол энэ хоёр шийтгэлийн аль нэгийг биш хоёуланг авч хэрэгжүүлмээр юм. 4 бодис хэрэглэсэн байна уу, 1 бодис хэрэглэсэн байна уу адилхан цолыг нь ч хураах хэрэгтэй, барилдах эрхийг нь ч 2 жилээр хасах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-09-25 103.212.119.39

Nuguu neg holboo gesen nuhduud Oyunbold-g horlochood tamga temdegee ugchuu yaav, yamar hurdah ugchuu

Avatar

уншигч 2019-09-25 139.5.218.228

БатЭрдэнэ Аварга холбоондоо ажил хийж чадахгүй дээ! Жудо бөхийн холбоог сайн авж явж чадаагүй шүү дээ! Шударга сайн хүнд өгөөд УИХ-даа толгойгоо өвтгөсөн нь дээр биз дээ!

Avatar

зочин 2019-09-25 66.181.167.223

ёс зүйн хорооны дарга болсон хүн яаж арга хэмжээ авахыг нь харъя

Avatar

zochin 2019-09-25 202.179.24.66

Baterdene gej schunaltai maanag dagz

Avatar

Зочин 2019-09-25 202.179.31.76

хуцаад?байлгүй амаа хамхи аманд чинь монгол газрын шороо чихнэ шүү увс сэтгүүлчээ

Avatar

Зочин 2019-09-25 100.15.60.253

Тэнэг аалз вэ чи

Avatar

Bulgan aimag mogod cum ondor nastan 2019-09-25 202.55.188.84

Za za zaluu bohoo hamaagui bitgii zorigiig n mohoo

Avatar

Zuv 2019-09-25 64.119.17.238

Ihenh ni eldeb bodis em tan heregledeg gee bizdee unen boluu. Baterdene avarga bol shudarga noyon nuruutai hun zarim tsoltoi baagiinuudiig bodvol.Dopingiin Unen muniig ni olooroi avargaa

Avatar

бодлын хулгайч 2019-09-25 66.181.167.53

ОЮУНБОЛДЫН ЦОЛЫГ ХУРААЯ. БАТ ЭРДЭНЭ ЧИ МОНГОЛ БӨХИЙН ТОМ ДАРГА БОЛЛОО. ЗУРАГТААР ДАНДАА Л ҮНЭН ШУДАРГА ЦАРАЙЛДАГ. ОДОО НЭГ ХАРЪЯ. ШАВЬ ТУСМАА ХАТУУ БАЙХ ЁСТОЙ. АРД ТҮМЭН ХАРЖ БАЙНА. ШАВИЙНХАА ЦОЛЫГ ХУРАА

Avatar

Бөх сонирхогч 2019-09-25 202.131.229.50

СЭтгүүлч шиг ухаантайн бол хэн хэн ямар үүрэг роллтой оролцдог вэ гэдгээ сайн судал. төрийн наадам бол төрийн мэдэлд байдаг эд бөхийн холбоонд наадам ер нь хамааралгүй

Avatar

zochin 2019-09-25 124.158.107.17

Hutsdagiin, omnoh hereglesen tom tsoltoi buhchuudtei hariutslaga tootsoogui darj unguruuchuud odoo ene zohion baiguulalttai heregtee huniig gutgej yaah gee, Uvsiinhnii hiij bga ajil.

Avatar

Зочин 2019-09-25 100.15.60.253

Чи яагаад ийм мал шиг юм бэ

Avatar

Зочин 2019-09-25 202.21.115.242

Yana da. Delhiid itgemjlegdsen laboratory Uws nutgiin buhchuudtei hor nairuulaad ywahuu te, Jaahan gazar deer buuj amidarmaa bn shuu nuhuduu. Bi uvsiin bish l de zugeer buh uzeh durtai, zodog shuudag umsuj gar zuruulj uzsen hunii huwid helj bn.

Avatar

kkk 2019-09-25 64.119.23.205

jinhene uhernuud yumaaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж