ОХУ-ын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр орос бүсгүйчүүдийн гэрлэх нас улам оройтох болжээ. 2010 онд бүсгүйчүүдийн гэрлэх дундаж нас 18-24 байсан бол одоо 25-34 бол найман насаар хойшилсоныг статистикийн тайланд дурджээ. Харин орос эрчүүдийн гэрлэх дундаж нас бараг өөрчлөгдөөгүй буюу 25-34 хэвээр байгаа ажээ.
"Залуучууд гэрлэх гэж яарахгүй байна. Боловсрол эзэмших, ажлын карьераа баталгаатай болгох, байр орон сууцтай болох, эсвэл ажилгүй байх, өөрийн дураар амьдрах зэрэг олон шалтгаан үүнд нөлөөлж байна. Мөн гэрлэлтээ батлуулалгүй хамтран амьдрахыг илүүд явдал залуусын дунд түгээмэл боллоо” хэмээн Плехановын нэрэмжит Эдийн засгийн Их сургуулийн Бүс нутгийн хөгжлийн судалгааны төвийн дарга Елена Егорова РИА Новости-гийн сурвалжлагчид ярьсан байна.
Өөр нэг сонирхолтой статистик байгаа нь 35-аас дээш насны эмэгтэйчүүд гэрлэх тохиолдол нэмэгдэж байгаа юм.
Амжилттай карьер хийж байгаа, мөн бизнесийн амжилтад хүрсэн эмэгтэйчүүд нөхөргүйгээр хүүхэдтэй амьдрахыг илүүд үзэх хандлага улам их ажиглагдаж байгааг Елена Егорова хэллээ.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ