Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ Казахстан улсын Алматы хотноо есдүгээр сарын 17-ноос 23-ны өдрүүдэд зохион байгуулсан олон улсын дуурийн дуучдын уралдаанд оролцож, гуравдугаар байр эзэлжээ. Тэрбээр Монгол Улсын Консераторийн дуулаачийн тэнхимийн төгсөгч бөгөөд Казахстан улсын алдарт дуучин Бибигуль Тулегеновои нэрэмжит олон улсын дуурийн дуучдын Х уралдаанд 60 гаруй дуучид авъяас билэг, ур чадвараа сорин өрсөлдөж, гуравдугаар байр эзэлжээ. Тэрбээр энэ сарын 26-нд эх орондоо ирэх нь ээ.
Дуучин дуучин С.Бат-Эрдэнэ өнгөрөгч 2018 онд зохион байгуулсан нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” хөгжмийн наадам, орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаанд тэргүүн байрын шагнал хүртэж байсан билээ.
Мөн 2016 онд Монголын анхны сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Сүхбаатарын талбайд хоёр дахь жилдээ тоглоход Балганы дүрд тоглож, нийслэлийн Засаг даргын нэрэмжит 10 сая төгрөгийн шагналын эзэн болж байжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ