УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. Чуулганаар хэлэлцсэн асуудлуудаас нийгэмд хамгийн их маргаан дагуулаад байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хуульзүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга Л.Туулхүү нар өгсөн юм. Тэд хэвлэлийн бага хурал хийж, хууль батлах болсон шалтгаан нөхцөл хийгээд хэрхэн хэрэгжүүлэх, хичнээн хүн өршөөлд хамрагдах талаар мэдээлсэн юм. Өршөөлийн тухай хуульд авлига, албан тушаалтны хэргийг оруулдах болсон шалтгааныг сэтгүүлчид илүүтэй сонирхож байлаа.
Улсын хэмжээнд 6600 орчим хүн ял эдэлж байгаа ажээ. Тэднээс урьдчилсан байдлаар 1700 орчим хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүс, 300 орчим хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс Өршөөл үзүүлэх хуулийн дагуу суллагдах магадлалтай гэдгийг ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга Л.Туулхүү хэлж байна. Харин албан тушаал авлигын хэрэгт холбогдсон хичнээн хүн ялаас чөлөөлөгдөх тухай сэтгүүлчин асуултад хариулахдаа:
Д.ЦЭЭНЭ
Зураглаач Э.ЭНХБАТ