10 сая га тариалангийн талбай хатжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

10 сая га тариалангийн талбай хатжээ


Орост болж байгаа гангийн улмаас 10 сая гатариалан сүйрээд байна. Өмнө нь 9,5 сая га талбай гэсэн мэдээлэл байсан юм. Харин одоо Хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник мэдэгдэхдээ хатаж шатсан тариан талбай 0,5 хувиар нэмэгдлээ гэсэн байв. Энэ нь Оросын ургацын нийт 20 хувь болж байгаа ажээ. Сайдын хэлснээр малын бүдүүн тэжээлийн хомсдол гамшгийн бүсэд 7 сая тонн болж байна. Малын тэжээлийн хэрэглээ нь жилдээ 77 сая тонн болдог гэнэ. Ганд нэрвэгдсэн бүсэд Оросын нийт есөн сая үхрийн 3,9 сая нь байгаа ажээ. Харин сайдын хэлснээр ган гахай ба тэжээмэл шувуудад бараг нөлөөлсөнгүй гэнэ. Үүнээс гадна үрийн тарианы хомсдол  бас гарч байгааг сайд хэлэв. Ганд нэрвэгдсэн бүс нутгаас нийтдээ 40 тэрбум рублийн зээлийн шаардлага ирснээс одоогоор 7 тэрбум рублийг тэдэнд хувиарлаад байгаа гэнэ. Хөдөө аж ахуйн яам энэ жил 85 сая тонн үр тариа авахаар төлөвлөсөн бөгөөд бие даасан шинжээчид энэ жилийн ургацын хэмжээг 75 сая гэж үзэж байгаа нь өнгөрсөн оныхоос 18 сая тонноор бага байх ажээ. Гамшигт хамгаас илүүтэйгээр Ижил ба Кама голуудын сав нутаг хэлмэгдлээ. Сүүлийн 50 жилд тэнд үзэгдээгүй гамшгийн улмаас ургацын 70 хүртэл хувь нь сүйрээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж