Чуулганы хаалтад бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2015.08.14-нд нийтлэгдсэн

Чуулганы хаалтад бэлтгэж байна

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 3-ны өдөр эхэлсэн. Чуулганыг хуралдуулахдаа наймдугаар сарын 14-ний өдөр буюу өнөөдөр хаахаар товлосон юм. Товлосон ёсоор чуулганыг хаахад бэлтгэж байгааг Төрийн ордонд ажиллаж буй сэтгүүлчээс мэдээлж байна. УИХ-ын чуулганы танхимыг нээж, УИХ-ын гишүүд ч эхнээсээ орж ирж байна.

Ээлжит бус чуулганаар зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч дөрвийг нь хугацаанд хэлэлцэж, баталлаа. Гэхдээ ээлжит бус чуулган зарлан байж хуралдсан энэ удаагийн хуралдаан араасаа асуудал, маргаан их дагуулж байна.

Ээлжит бус чуулганаар баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Өршөөлийн тухай хуулиудын талаар эсрэг тэсрэг ойлголцол нийгэмд үүсээд байгаагийн дээр Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэсэгчлэн хориг тавина гэдгээ саяхан Соёлын төв өргөөний индэр дээрээс мэдэгдсэн.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж