Индонезийн тэнгэр цусан улаан өнгөтэй болжээ | News.MN

Индонезийн тэнгэр цусан улаан өнгөтэй болжээ

Индонезийн тэнгэр цусан улаан өнгөтэй болжээ

Индонезийн тэнгэр цусан улаан өнгөтэй болжээ

Индонезид олон зуун га талбайд асч буй ойн түймрийн улмаас тус улсын Суматра арлыг улаан өнгийн утаан манан бүрхжээ. “Рэлейн сарнил” хэмээн нэрлэдэг энэхүү хачирхалтай үзэгдлийн талаар цахим сүлжээнд маш олон хүмүүс таамаг дэвшүүлж, бие биедээ зураг бичлэгийг нь дамжуулж байгаа гэнэ.

Сингапурын Нийгмийн ухаан их сургуулийн профессор Ко Тие Ёнгийн тайлбарласнаар, галын утаан дахь эдгээр бичил тоосонцрууд нь нэг микрометр хэмжээтэй байдаг бөгөөд бидний харж буй гэрлийн өнгийг өөрчилдөггүй. Харин түүнээс жижиг буюу 0,05 микрометрийн хэмжээтэй тоосонцрууд нь хөх гэрлээс илүү улаан гэрлийг дамжуулдаг тул хүний нүдэнд хөх бус, харин улаан өнгөтэй харагддаг байна. Тэгэхээр тус бүс нутагт тархсан түймрийн утаа хэр их нягтаршилтай байгаа нь ойлгомжтой юм.

Үнэндээ нар ч бас шар өнгөтэй биш. Нарны туяанд бүх өнгө холилдсон байдаг. Гэвч шар, улаан, улбар шар өнгүүд л дэлхийн зузаан агаар мандлыг нэвтэрч чаддаг учир бидний нүдэнд нар шар өнгөтэй харагддаг гэнэ.

Эх сурвалж: BBC

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж