Хэцүү үед өөрийгөө урамшуулах 10 алхам

Хуучирсан мэдээ: 2015.08.14-нд нийтлэгдсэн

Хэцүү үед өөрийгөө урамшуулах 10 алхам

Заримдаа танд хүнд хэцүү санагддаг уу? Энэ бол хэвийн л зүйл. Энэ бол амьдрах, амьд байгаагийн нэг хэсэг. Амьдрал яг л долгио, давалгаа шиг. Мандаж дээшлэх үе ч бий, унаж бүтэлгүйтэх үе ч бий. Ямар нэг оргил цэг буюу оргил үе, бууралтын цэггүй зүйл гэж үгүй.

Заримдаа хүнд хэцүү санагдаж, сайн сайхан санагдах үе байх боломжгүй санагдах нь бий. Хэрэв та тэгдэг бол та ганцаархнаа биш. Бид бүгдээрээ л тэгдэг.

Цаг хугацааны явцад өөрийгөө өргөж, хүнд хэцүү үеийг даван гарах олон аргуудыг сурсан. Тэр л үедээ өөрийгөө урамшуулж, идэвхижүүлэх аргыг суралцсан. Тэгвэл өөрийгөө өргөж, урамшуулах дараах 10 аргыг уншъя.

1. Бүтэлгүйтэл бол түр зуурын л асуудал гэдгийг сана.Зоос болгон хоёр талтай. Түүнтэй адил та бүтэлгүйтэл, бэрхшээлтэй ч тулгарна, дээш мандаж амжилтанд хүрэх үе ч тохиодог. Хүнд хэцүү, урам зориггүй үедээ өөрийнхөө эрч хүчиндээ анхаарал хандуулж чадвал нөхцөл байдлыг өөрчилж чадна. Хэцүү үедээ алх. Ядарсан үедээ утсаар ярь. Та эргээд хэвийн байдалдаа орох болно.

2. Нэг жижиг алхам хий.Ямар ч өөрчлөлт жижиг алхмаас эхэлдэг. Хэрэв та гацаанд орчихоод байгаа бол илүү сайхан байхын тулд ямар нэг том зүйлийг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Жижиг алхмыг хэрэгжүүлж, бага багаар үр дүнд хүр. Үр ашиг нь нэмэгдэж, таны нөхцөл байдал ч дээрдэнэ.

үргэлжлэл: biznetwork.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж